| | USD/MNT 0₮

ТӨСӨВ: ТЭНЦЛИЙН АЛДАГДАЛ БУУРЧ, ГИШҮҮД ТЕНДЕР НЭРЭЭР МӨНГӨ ЗАВШИХ БОЛОМЖГҮЙ БОЛНО

Манай улс цалингаас цалингын хооронд амь зуудаг энгийн иргэн, залуу гэр бүл, залуучуудыг өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл ажлаад ч цалин болон амьдрал нь дээшилдэггүй нийгэмд олон жил байлгасаар ирсэн. Тэд яаж ч хичээсэн цалин нэмэгддэгүй, төлөх татвар нь багасаж байсан удаагүй.

Тэр ч бүү хэл төлсөн татвар нь нэмэгдсэн ч төрөөс авах үйлчилгээний чанар хүртээмж өөрчлөгдөж байгаагүй нь бодит амьдрал. Одоо энэ асуудлыг 2023 оны Улсын төсвийн төслөөр залруулах боломж ирж байна гэлтэй.

Энэ жилийн баталсан Улсын төвсийн төсөл ирэх 2023 онд хэрэгжинэ. Энэ төслийн задаргааг нийтэд нь харваас 2023 онд Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлэх хүрээнд 204.4 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ гэж тусгажээ.

Ирэх оны төсвийн төсөлд зарлагыг 20 их наяд 475 тэрбум 300 сая төгрөг байхаар тооцсоны 15 их наяд орчим нь урсгал зардал.  Үүний 15 хувь нь  төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал, 12 хувь нь бусад салбарын цалин хөлс нэмэгдэл, урамшууллын зардал юм.

Мөн анхаарал татаж буй тоон судалгаа бол, ирэх жилийн Улсын төсвийн тэнцлийн алдагдал 1,7 их наяд болж буурчээ. Өмнө жилийн алдагдал 2,5 их наяд байсан байна.

-ГИШҮҮД ТЕНДЕР НЭРЭЭР ТӨСВИЙН МӨНГӨ ИДЭХГҮЙ-

·         Энэ жилийн төсвийн төсөлд гишүүдийн тойрогтоо зарцуулах төсвөөс 2-4 тэрбумыг хассан

·         2023 онд шинээр төсөл болон тендер сонгон шалгаруулалт, худалдан авах гэрээ явуулахгүй

·         Өмнөх жилүүдэд хэрэгжиж эхэлсэн хуучин төслүүдийг хэрэгжүүлж дуусгана. Ингэснээр бүтээн байгуулалтын 86 хувь нь ашиглалтад орох юм.

·         Гишүүдийн тойрогтоо хэрэгжүүлэх шинэ төслийг Улсын төсвөөр хэрэгжих шинэ төслийг санхүүжүүлэхгүй.

-ДЭД ДАРГА, ЗАХИРАЛ, ОРЛОГЧ ДАРГА, ОРЛОГЧ ЗАХИРАЛТАЙ БАЙХЫГ ХОРИГЛОЖ, ОРОН ТООНЫ ЗАРДЛЫГ ТУСГААГҮЙ-

    • Мөн төсвийн төсөлд анхаарал татаж буй онцлох заалт нь “Хуульд зааснаас бусад салбарт дэд, орлогч даргатай холбоотой төсөв хянаж тусгахгүй” гэжээ.
    • Ингэснээр төсвийн сахилга батыг чангатгах, хуульд зааснаас бусад орон тоог цомхотгох замаар төсвийн зарлдыг бууруулахад чиглэжээ.
    • Цаашлаад төсөвт байгууллагын ажиллах хүч, хүний нөөцийг үр дүнтэй байлгах зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуульд дэд дарга, захирал, орлогч дарга, орлогч захиралтай байхыг хориглосон байгууллагуудын төсөвт тухайн албан тушаалтай холбоотой орон тоо, зардлыг тусгаагүй нь олзуурхууштай.

-ОРОН НУТАГТ ИПОТЕКИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛ ҮЙЛЧИЛНЭ-

Нээлттэй компанийн хувьцааны ногдол ашгийн татварыг бууруулна. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг татвараас чөлөөлнө.

·    Төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурьших явдлыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг хоёр дахин үүний 20 хүртэл хувийн нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс, үлдэх 80 хүртэл хувийн нэмэгдлийг орон нутаг шийдвэрлэх эрхийг олгоно.

·   Орон нутагт ипотекийн хөнгөлөлттэй нөхцөл үйлчилнэ. 12. Ковид-19 цар тахлын хүнд үед Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгож ирсэн 100 мянган төгрөгийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ өрхийн амьжиргааг харгалзан нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгоно.

·   Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлнэ.

-ЦААШИД ҮРГҮЙ ЗАРДАЛД ТООЦОГДДОГ СЕМИНАР, ХУРАЛ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА-

Төсвийн төслийн задлан хүргэвэл, өмнө нь хийгдэж байгаагүй бодит хэрэгжвэл зохих заалтуудыг тусгажээ. Тухайлбал,

·   Төсөвт байгууллагыг хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллуулна. Бүх шатны төсөвт байгууллагын албан бичиг хөтлөлтийг цахим хэлбэрт шилжүүлэн, сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, Засгийн газрын шийдвэр гарснаас бусад баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөр, аялал зугаалга зэргийг зохион байгуулахгүй байх замаар холбогдох зардлыг хэмнэнэ.

·    Хууль тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал кино хийх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгалын зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй.

·     Дээрх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төсөвт байгууллагын цалин хөлс, байр ашиглалтын тогтмол зардлаас бусад тэвчиж болох урсгал зардлыг 50 хувиар, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний зардлыг 30 хувиар тус тус бууруулж 2023 онд 204.4 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ.

-ТӨРӨӨС УЛАМЖЛАЛ БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛСЭЭР ИРСЭН “ТАТААС” 24.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАСАВ-

2023 оны Төсвийн зардлын хэмнэлт:

·         Хангамж, бараа материалын зардал – 14.8 тэрбум төгрөг

·         Норматив зардал – 31.2 тэрбум төгрөг

·         Эд хогшил, урсгал засварын зардал – 24.2 тэрбум төгрөг

·         Томилолт, зочны зардал – 7.2 тэрбум төгрөг

·         Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр,  хураамж – 73 тэрбум төгрөг

·         Бараа үйлчилгээний бусад зардал – 29.5 тэрбум төгрөг

·         Татаас 24.5 тэрбум төгрөг буюу нийтдээ 204.4 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн байна.

Улсын төсвөөс шимэгчлэн амьдардаг гишүүд болон төрийн өндөр дээд тушаалтан, хууль хүчний том дарга нар тэдгээрийн халхавчинд байдаг нөхдүүд ирэх жил ядаж л шинэ тендер хэрэгжүүлнэ, барилга байшин барих нэрийдлээр ард иргэдийн татварын мөнгийг салгахгүй байхаар тусгасан байна.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.