| | USD/MNT 0₮

Гурилын үнэ өсөх сургаар талхны үнэ 300-400 төгрөгөөр нэмэгдлээ

Гурилын үнэ нэмэгдсэн асуудлаар Монголын гурилын үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбооноос өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн билээ. Тодруулбал,  Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөгөөний гүйцэтгэх захирал Н.Мөнхсүрэн “Монгол Улсад нийт 70 орчим гурилын үйлдвэр бүртгэлтэй байдгаас 2021 оны хувьд 12 гурилын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан бол 2022 оны байдлаар найман гурилын үйлдвэр тогтвортой бусаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус найман гурилын үйлдвэр нь 1,000 орчим хүнийг ажлын байраар хангадаг, мөн 900,000 тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай. Өнгөрсөн жил бид улаан буудайг 700 төгрөгөөр худалдан авч нэгдүгээр гурилыг 1,000-1,100 төгрөгөөр борлуулж байсан. Газар тариалангийн холбооноос улаан буудайн өртөг нэмэгдсэнтэй холбогдуулж гурилын үнээ зарласан. Улаан буудайн үнэ яагаад нэмэгдсэн бэ гэвэл улаан буудайн тарьдаг үр 980 мянга байсан бол 1,400,000 төгрөг буюу 15 хувь, бордоо 1,800,000 байсан бол 3. сая төгрөг болж 110 хувь, түлш шатахуун нийт 50 хувиар тус бүр үнэ нь нэмэгдэж, ажиллах хүчний зардал нэг дахин өссөнтэй холбоотойгоор өссөн.

Газар тариалангийн холбооноос 1,000,200 төгрөг буюу нийт 71 хувийн үнийн өсөлтөө нийтэд зарлаж, боловсруулах үйлдвэрт албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан боловсруулах үйлдвэрийн ажиллах хүчний зардал 20 хувь, техник хэрэгсэл урсгал зардлын өртөг 20 хувь, нийтдээ үйлдвэрлэлийн зардал 40 хувиар тус тус өссөн. Иймээс бид 1,200,000 төгрөг гэсэн үнэд тулгуурлан үзэхэд гурилын үнэ 50 хувиар нэмэгдэх буюу улаан буудайн үнэ 1.6-1.8 сая хүртэл үе шаттайгаар өсөх нөхцөл байдал үүссэнийг ард иргэд харилцагч нартаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн.

Тэгвэл гурилын үнэ нэмэгдэх сургаар өнөө өглөөнөөс эхлэн Атар талхны үнэ болон Өгөөж үйлдвэрийн нарийн боовнуудын үнэ нэмэгдэж эхэлжээ. Тодруулбал, Атар талхны үнэ өнөө өглөө 400 төгрөгөөр нэмэгдэж 2100 төгрөгийн үнэтэй болсон бол Мишээл талх 2700 төгрөг болжээ. 

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.