| | USD/MNT 0₮
Монгол Улсын Засгийн газраас сар бүр 0-18 насны хүүхдэд 100 мянган төгрөг олгодог билээ. Тэгвэл энэ мөнгийг зорилтод бүлгийн хүүхдүүдэд өгнө. Нийт авч байгаа хүүхдүүдийн 80 хувьд нь өгч эдийн засгаа хэмнэнэ гэсэн утгатай мэдээллийг УИХ-ын дарга Г.Занданшатар болон зарим гишүүд гаргасныг олон нийт эсэргүүцэж, шүүмжилж хүлээн авсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар 2023 оны шинэ төсвийг хэлэлцэж байгаа бөгөөд хүүхдийн мөнгөтэй холбоотой мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өгчээ. Тэрбээр "Хүүхдийн 100 мянган төгрөгийг бууруулахгүй үргэлжлүүлэн олгоно" гэж мэдэгдлээ.