| | USD/MNT 0₮

ТЕГ: Тагнуулын байгууллагын ажилтнууд дээрэм хийсэн гэх мэдээлэлд ЦЕГ-т дэмжлэг үзүүлж ажилласан

Тагнуулын Ерөнхий газрын ажилтнууд дээрэм хийсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар ТЕГ-аас дараах мэдэгдлийг хийсэн юм. Тодруулбал, "ОХУ-ын иргэнийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн тагнуулын байгууллагын ажилтнуудыг 2020 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө баривчилсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тагнуулын байгууллагын албан хаагчид Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй асуудлын талаарх урьдчилсан мэдээллийн дагуу тус газраас цагдаагийн байгууллагад мэдээллийн дэмжлэг үзүүлж ажилласан. Эрүүгийн хэрэг шалгах ажиллагааг тагнуул, цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлж байна" гэсэн юм. 

ТЕГ: Тагнуулын байгууллагын ажилтнууд дээрэм хийсэн гэх мэдээлэлд ЦЕГ-т дэмжлэг үзүүлж ажилласан
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.