| | USD/MNT 0₮
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан болж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Н.Номтойбаяр гишүүн өөрөө бүрэн эрхээсээ татгалзахгүй, буруугүй болохоо нотолно хэмээн мэдэгдсэн. Хаалттай хуралдаанаар гишүүн нотлох баримтуудаа үзүүлсэн болохыг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдээд буй. Иймд дөнгөж сая МАН-ын бүлгийн шийдвэр гарч, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзжээ.
Харин Халдашгүй байдлын дэд хороо үргэлжлүүлэн хуралдаж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан болж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Н.Номтойбаяр гишүүн өөрөө бүрэн эрхээсээ татгалзахгүй, буруугүй болохоо нотолно хэмээн мэдэгдсэн. Хаалттай хуралдаанаар гишүүн нотлох баримтуудаа үзүүлсэн болохыг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдээд буй.