| | USD/MNT 0₮
Монгол Улсын төсвийн хөрөнгийн дийлэнх хувь нь "манцуй"-тай дарга нарын халаасанд орж байгаа гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн удаад бид Дундговь аймгийн удирдлагууд 425 сая төгрөгөөр "Ланд-200" маркийн автомашинууд авч унаж тансагласан талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл бид энэ удаад тансаг зэрэглэлийн LC-200 маркийн автомашин хөлөглөөд буй 21 аймгийн Засаг дарга болоод ИТХ-ын дарга нарын тансаг машинуудыг танилцуулж байна. Тэд “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцохоор нийслэл хотод ирээд байгаа юм.
Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн ганган хөлөг 2019 онд үйлдвэрлэгдэж, 2019.08.12-нд импортлогдсон.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын автомашин 2016 онд үйлдвэрлэгдэж, 2017.02.06-нд импортлогдсон
Баянхонгор аймгийн Г.Батжаргалын унаж буй хөлөг 2016 онд үйлдвэрлэгдсэн, 2017.07.20-нд импортлогдсон
Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбатын машин 2016 онд үйлдвэрлэгдсэн, 2017.02.02-нд импортлогдсон
Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн хөлөглөдөг машин 2016 онд үйлдвэрлэгдсэн, 2016.10.11-нд импортлогдсон
Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдын унадаг машин 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2019.01.03-нд импортлогдсон
Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарын Nissan Patrol 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2018.11.27-нд импортлогдсон
Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнийн тансаг хөлөг 2017 онд үйлдвэрлэгдсэн, 2018.02.22-нд импортлогдсон
Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвын хөлөг 2016 онд үйлдвэрлэгдсэн, 2016.08.15-нд импортлогдсон
Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргилын унаж буй хөлөг 2013 онд үйлдвэрлэгдэж, 2013.07.16-нд импортлогдсон
Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы ганган хөлөг 2016 онд үйлдвэрлэгдэж, 2017.03.10-нд импортлогдсон
Булган аймгийн Засаг дарга З.Батзоригийн хөлөглөдөг машин 2012 онд үйлдвэрлэгдэж, 2013.02.08-нд импортлогдсон
Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын хөлөг 2012 онд үйлдвэрлэгдэж, 2012.10.31-нд импортлогдсон
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн унадаг машин 2014 онд үйлдвэрлэгдэж, 2014.04.22-нд импортлогдсон
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингийн хөлөг 2017 онд үйлдвэрлэгдэж, 2018.01.19-нд импортлогдсон
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын унадаг хөлөг 2013 онд үйлдвэрлэгдэж, 2013.09.11-нд импортлогдсон
Дундговь аймгийн удирдлагууд 425 сая төгрөгөөр "Ланд-200" маркийн автомашинууд авч унаж тансагласан талаар мэдээлж байсан билээ.