| | USD/MNT 0₮

ТЕГ-ЫН АЖИЛТНУУД ОХУ-ЫН ИРГЭНИЙ 50 МЯНГАН ДОЛЛАР, 2500 ЕВРОГ ДЭЭРЭМДСЭН НЬ ҮНЭН

ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан баг өнгөрсөн шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж, ОХУ болон Монгол Улсын иргэдийг дээрэмдсэн гэх бүлэглэлийг дайчлан баривчилжээ. Тодруулбал, ОХУ-ын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр үл таних дөрвөн хүн хүч хэрэглэн 50 мянган ам.доллар, 2.500 еврог дээрэмдсэн гэсэн хэрэг гарчээ. Уг мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад ТЕГ-т ажилладаг, МУ-ын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Ингээд 2020 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан баривчлан саатуулж, Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгалтын ажиллагааг явуулж байна.

Харин уг дээрмийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ галт зэвсэг хэрэглэсэн гэсэн нь ташаа мэдээлэл болохыг холбогдох албанаас мэдээллээ.

ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан баг өнгөрсөн шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж, ОХУ болон Монгол Улсын иргэдийг дээрэмдсэн гэх бүлэглэлийг дайчлан баривчилжээ. Тодруулбал, ОХУ-ын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр үл таних дөрвөн хүн хүч хэрэглэн 50,000 доллар, 2.500 еврог дээрэмдсэн гэсэн хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.