| | USD/MNT 0₮

Монгол, Японы хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Япон улсад ажлын айлчлал хийж буй Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Цэндсүрэнгийн САНДУЙ өнөөдөр Японы триатлоны холбооны ерөнхийлөгч Мицүхидэ Иваки, тус холбооны гүйцэтгэх захирал, Дэлхийн триатлоны холбооны дэд ерөнхийлөгч Шин Оцүка нартай албан ёсны хэлэлцээр хийж, Монгол-Японы триатлоны холбоодын хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.

Ноён Мицүхидэ Иваки нь спортын зүтгэлтэн төдийгүй туршлагатай улс төрч бөгөөд Японы хуульзүйн сайд, дэд сайдын алба хашиж, парламентийн гишүүнээр гурван удаа сонгогдож байжээ.

Ц.Сандуй мөн энэ үеэр Японы үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Ясүхиро Ямашитатай уулзсан байна.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.