| | USD/MNT 0₮

Хурандаа Д.Бат-Эрдэнэ "Тэмүүжин өрлөг" сургуульд БХЯ-ны С.Ванчинхүү, Зэвсэгт хүчний гeнeрал Ч.Цогтжаргал нарын хүүхдүүдийг оруулсан гэдгээ хүлээжээ

Батлан хамгаалахын их сургуулийн харьяа “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал, хурандаа Д.Бат-Эрдэнэ албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний авлигал авсан хэргээр 461-р урьдчилан хорих ангид саатуулагдаж байгаа билээ. 

Хурандаа Д.Бат-Эрдэнэ  нь элсэн орж буй хүүхдүүдийн эцэг эхээс хандив нэрээр их хэмжээний авлигал авч, харьяаллын бус хүүхэд хууль зөрчин элсүүлсэн гэх шалтгаанаар хуулийн байгууллагаас хорьж шалгаж эхэлсэн байдаг.

Тэгвэл хоригдож байгаа хурандаа Д.Бат-Эрдэнэ нэмэлт элсэлт нэрээр авсан дарга нарын хамааралтай 40 гаруй хүүхдийг хэн хэн гэгч албан тушаалтан нөлөөлж оруулсан талаар мэдүүлэг өгсөн гэнэ. 

Тухайлбал Батлан хамгаалах их сургуулийн захирал бригадын генерал П.Жаргалан, Зэвсэгт хүчний Хуурай замын замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Батлан хамгаалахын их сургуулийн тэнхимийн эрхлэгч бригадын генерал Т.Лодойдамба, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хурандаа С.Ванчинхүү нарын хүмүүс хүүхдээ хууль зөрчин нөлөөлж оруулжээ.

Дээрх хүмүүсээс гадна албан тушаалаараа нөлөөлж хүүхэд оруулсан 20 орчим хурандаа, генерал, яамдын өндөр албан тушаалтан байгаа бөгөөд удахгүй тэр хүмүүсийн мэдээлэл ил болох ажээ.

Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.