| | USD/MNT 0₮

Хил дамнан худалдаалагдсан таван эмэгтэйг Турк, Сингапур зэрэг улсууд руу гаргасан байж болзошгүй

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.БЯМБАБАЯР:

-Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Монгол Улсын эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэг дэх зочид буудлаас өчигдөр /2022.09.29/ баривчиллаа.

Өдгөө 64 настай уг иргэн 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан ба энэ хугацаанд эмэгтэйчүүдтэй зуучлуулан танилцаж, бэлгийн хүчирхийлэлд оруулж, дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хохирогчдыг айлган сүрдүүлж байжээ. Үүнээс гадна гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож, охид эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Одоогийн байдлаар 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк инстаграмаар харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан таван эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хохирогчид 1984-1993 оны иргэд байна. Хэргийн газраас зөөврийн хатуу диск, мемори карт, зөөврийн компьютер зэргийг хураан авч, үзлэг шалгалт хийж байна. Сэжигтэй этгээд болон гэрч хохирогчдоос мэдүүлэг авах ажиллагаа явагдаж байна.

Хохирогчдыг Монгол Улсаас виз шаардахгүй буюу Турк, Сингапур руу гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.