| | USD/MNT 0₮

Сангийн сайд Б.Жавхлан: Шинэ автобусыг 2024 он хүртэл импортын гаалийн татвараас чөлөөлнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг салбарын сайдууд танилцуулж байна. Сангийн сайд Б.Жавхлан "Энэ жилийн төсвийн бодлогын нэг онцлог нь Шинэ сэргэлтийн бодлогын шийдлүүдээ нэлээд дэмжсэн төсөв орж ирж байгаа. Монгол Улс 3,3 сая хүн амтай хэрнээ нутаг дэвсгэрийнхээ 0,3 хувь дээрээ бөөгнөрч амьдардгаас болж маш их бухимдал , эдийн засгийн гарцаа түгжрэл үүсч байна. Үүнийг сааруулах, түгжрэлийг бууруулахад шинэ сэргэлтийн бодлогоор буюу татварын бодлогоор төсвийн бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Нэгдүгээрт шинэ автбусыг 2024 он хүртэл импортын гаалийн татвараас чөлөөлнө. Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ тээврийн хэрэгслийг хязгаарлахаас эхлээд өмнө нь нийтийн тээврийн асуудлыг нь шийдээд өгье. Иргэд гэрийнхээ гадаа, хотынхоо гадаа автомашинаа орхиод автобусаар ажил амьдралаа амжуулдаг байдлыг бид шийдэх ёстой" гэлээ. 

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.