| | USD/MNT 0₮

Ардчилсан залуучуудын холбоо:Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр сайдынхаа өмнөөс ард түмнээсээ уучлалт гуй

Ардчилсан залуучуудын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооныхон өчигдөр Ерөнхий сайдад гурван шаардлага хүргүүлсэн бөгөөд шаардлагынхаа хариуг аваагүй байна. 72 цагийн хугацаатай шаардлага өгсөн бөгөөд хариуг нь заасан хугацаанд нь өгөхийг шаардав. Тухайн холбооны тэргүүн Н.Болдбаатар "Монгол Улс хүний эрхийн мэдрэмжтэй  ардчилсан улс. Тийм учраас мэдрэмжгүй МАН хэмээх комниуст нам дарлаж, бид нарыг доромжиллоо. Тиймээс 72 цагийн дотор бид нарын шаардлагын хариуг өгөх ёстой. Хамгийн түрүүнд Монгол Улсын кабинетийн дарга Л.Оюун-Эрдэнэ хариуцлагагүй хоёр сайдынхаа өмнөөс цахимаар уучлалт гуйх ёстой. Цахим үндэстэн чинь хаана байна. Та Японд байж болно цахимаар хоёр сайдынхаа өмнөөс Монголын ард түмнээс уучлалт гуй. Цаашилбал ирээдүйд өмнө хийсэн бүх ажлуудын өмнөөс хариуцлага тооц. Хариуцлага тооцдог нам гэж ярьж байна билээ. Тэгвэл хариуцлагатай байгаач. Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ноцтой юм ярьж байна билээ. Тэрбээр "Манай сайд Үндсэн хуулийн зарим нэг заалтыг зөрчсөн гэж ярьсан. ҮХ-ийн зарим нэг заалтыг зөрчсөн гишүүнээ сайдаас нь буулгаад орхих биш УИХ-ын гишүүнээс нь татах ёстой. Цаашлаад бүр Засгийн газар огцрох ёстой.

МАН, эрх баригчид өөрсдөө энэ нийгмийг ядууруулж, хоосруулах түүний дараа кастын систем тогтоох зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа нь нотлогдсон. Тухайлбал, Сангийн яамны албан ёсны пэйж хуудаст НӨАТ-ын сугалааны талаар сурталчилгааны видео, шторк явсан. Гэтэл өмнөх хаясан шүлс хатаагүй байхад ард иргэдээ ахин "Өлөн" гэж доромжилж байна" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.