| | USD/MNT 0₮

С.Бямбацогт:Урьдчилсан байдлаар вагон хурд хэтрүүлж замаас гарсан болон вагоны машинист согтуу байсан гэсэн

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд 17 вагон бүхий ачааны галт тэрэг унаж, осолджээ. Тэгвэл энэ асуудалд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Урд шөнө 0Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Хулангийн шанд гэдэг газарт галт тэрэгний осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Хангимандалын барьж буй төмөр замын чиглэлд ачаа ачсан вагон замаас гарч унасан осол боллоо. Цуваанд 17 вагон явж байсан. Харин дотор нь гурван хүн явж байсан бөгөөд хүний амь нас эрсэдсэн зүйл байхгүй. Галттэргэнд гурван хүн явж байсан. Биеийн байдал гайгүй. Одоогоор ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг болон “МТЗ”, “Монголиан Транс Ложистик” компаний холбогдох албан тушаалтнууд ослын газар ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар вагон хурд хэтрүүлж замаас гарсан болон вагоны машинист согтуу байсан гэсэн мэдээлэл ирж байна. Энэ талаар цагдаагийн байгууллага болон холбогдох байгууллагууд ажиллаж байна. Нэмэлт мэдээлэл хэлэхэд олон төмөр замтай болсон. Удирдлага зохион байгуулалтаар хангах шаардлага бий болж байна. Зүтгүүр, вагон бүгд “Монголиан Транс Ложистик” компаний өмч бол төмөр зам нь Эрдэнэс Тавантолгойн харьяанд байдаг. Болдтөмөр ерөө голын төмөр зам хувьд байдаг. Хариуцлага дэг журам алдагдаж байна. Хариуцлагагүй байдлаас болж согтуу машинистууд осол гаргаж байна. Тиймээс хариуцлагатай болгож, сахилга дэг журам тогтоож ажиллана" гэлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.