| | USD/MNT 0₮

З.Баянсэлэнгэ: МАХН-ын орон сууцны хөтөлбөр лүү хөлсний жиргээчид дайрсан хандлагатай байна

Өчигдөр Монгол Ардын Хувьсгалт Намаас "Өрх бүрт орон сууц" хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн юм.

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн хувьд тухайн орон сууцанд 40 жилийн хугацаатай урьдчилгаагүй, хүүгүйгээр сар, сардаа тогтоогдсон хэмжээнд төлбөрөө төлж амьдрах боломжтой гэв.

Энэ талаар МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ хэлэхдээ “Ирэх жилийн өдийд эхний 50 мянган өрхийг орон сууцанд нь хамруулна гэсэн тооцоо судалгаа бий. Хүмүүс энэ хийх гэж буй ажлын хүчийг сулруулах, сонгуулийн шоу хэлбэр рүү оруулах гэж байна. Тиймээс ч Эрдэнэжамьяангийн ярианд эгдүүцсэн байж болно. Хувь хүний асуудлыг би мэдэхгүй.

Минийхээр МАХН ихэвчлэн эрх баригчдын хөлсний жиргээчид рүү хандсан хандлага төрүүлсэн.

Энэ ажил хэнд ашиггүй вэ тэдгээр нөхөд болон банкныханд таалагдахгүй байгаа. Учир нь уг хөтөлбөр банктай хамаагүй, тэднийг оролцуулаагүй. Төр, иргэн, аж ахуйн нэгж гурвын хоорондын харилцаа л явж буй тул ашиггүй байгаа хүмүүс л ийм мэдээлэл гаргасан гэж ойлгож байгаа.

Монголчуудын 55 хувь нь өр зээлтэй байгаа. Ийм иргэд хуримтлалгүй учир орон сууцанд орж чадахгүй. Олж чадлаа гэхэд банкны хатуу шаардлагыг хангаж чадахгүй байгаа. Бид банкны тэр хатуу босгыг болиод, хүүгүйгээр иргэд сар бүр өөрийн эдийн засгийн тооцоонд суурилсан кв.м байр худалдаж авбал болно гэдэг тооцоо судалгаа хийсэн. Энэ хөтөлбөр МАХН-д ашигтай болоод зүтгээд байгаа юм биш, монголын нийт ард түмэнд хэрэгтэй хөтөлбөр учир бүгдээрээ эв нэгдэлтэйгээр, ханцуй шамлан оролцъё гэж уриалж байна" гэлээ.

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн хувьд тухайн орон сууцанд 40 жилийн хугацаатай урьдчилгаагүй, хүүгүйгээр сар, сардаа тогтоогдсон хэмжээнд төлбөрөө төлж амьдрах боломжтой гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.