| | USD/MNT 0₮

Тамаваши Б.Мөнх-Оргил сүмо бөхийн дээд зиндаанд хоёр дахь удаа ТҮРҮҮЛЛЭЭ

Японы сүмо бөхийн есдүгээр сарын тэмцээн буюу Аки башё өнгөрсөн амралтын өдрүүдэд өндөрлөж Монголын бөх Тамаваши Б.Мөнх-Оргил 13 даваа 2 унаатайгаар түрүүллээ.

Энэ бөшёд маегаширагийн 3-аас босож барилдсан тэрээр сүүлийн өдөр маегаширагийн 4-т эрэмбэлэгдсэн Такаясүг давж эзэн хааны цомыг өргөсөн. Өдгөө 37 настай Тамаваши Б.Мөнх-Оргил нь дээд зиндаанд түрүүлсэн хамгийн ахмад сүмоч болсон байна.

2019 оны нэгдүгээр сарын башёд анх түрүүлсэн тэрээр "Би өдөр бүр сандардаг байсан ч дэмжиж байгаа хүмүүсийнхээ итгэлийг алдахыг хүсээгүй" хэмээжээ. Аки башёг тэргүүлэн барилдсан их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5 даваа, 5 унаатай байхдаа өвдөгний бэртлийн улмаас тэмцээнийг орхисон бол озеки Митакэүми 4 давж, 11 унаснаар дараагийн башёд цол буурч барилдахаар болов.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.