| | USD/MNT 0₮

Ван И: БНХАУ цаашдаа Украины асуудалд “гараа эвхэж” суухгүй

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Нью Йоркт болж буй НҮБ-ын чуулганд хэлсэн үгэндээ “БНХАУ Украинтай холбоотой асуудалд цаашдаа гараа эвхэж суухгүй” гэж мэдэгджээ.

Гэхдээ ямар нэг үйл хөдлөл хийлээ гэхэд тэр нь нөхцөл байдлыг дордуулах, даамжруулахгүй байх чиглэлтэй байна гэдгийг тэрбээр тодотгосон байна.

“БНХАУ Украины асуудалд гараа хумхиж суухгүй, бас гал дээр тос нэмэхгүй. Урьдын адил, өөрийн замаараа, өөрсдийнхөө үүргийг гүйцэтгээд явах болно. Бодлогогүй, шаардлагагүй үйл хөдлөл нь байдлыг улам дордуулж, энх тайван тогтоох зорилтыг хүндрүүлэх эрсдэлтэй”

Ван И /БНХАУ-ын Гадаад харилцааны сайд/

Түүний хэлснээс үзвэл, БНХАУ энх тайван тогтоох ажилд оролцож, Европын холбоо, Украин, ОХУ-ыг холбох, зуучлахад бэлэн байгаа аж. Энэ тал дээр Европын холбооны гаргаж буй хүчин чармайлтыг үнэлж байгаагаа тэрбээр илэрхийлжээ. Ван И өмнө нь Москва, Киевийг ямар нэг урьдач нөхцөл заалгүйгээр хэлэлцээрийн ширээнд шууд суухыг санал болгож байсан юм.

Өөр ертөнцөөр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.