| | USD/MNT 0₮

ЭМЯ: Одоогоор Монголд илэрсэн шинэ коронавирүсийн сэжигтэй тохиолдлууд бүгд үгүйсгэгдсэн

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ коронавирүсийн халдвараар өвчлөгсдийн тоо яг одоогийн байдлаар 634-д хүрч, 17 хүн нас барсан талаар ДЭМБ-аас мэдээллээ. Иймд Үхань хотод өнөөдрөөс эхлэн хөл хорио тогтоож, нийтийн тээврийг зогсоосноос гадна хотоос гарахыг хоригложээ. Мөн Бээжин хот цагаан сарыг угтсан томоохон арга хэмжээнүүдээ цуцалсан байна. Харин өнөөдөр манай улсад хэд хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн юм. Юуны өмнө Замын-Үүдийн боомтоор орж ирсэн Өвөрмонгол ээж, охин хоёрыг нутаг буцаажээ. Мөн ХӨСҮТ-д 10 гаруй хүнээс шинжилгээ авч, яг одоо нэг хүнийг тусгаарлаад байгаа аж. Шинжилгээний хариунууд маргааш гарах юм байна.

ЭМЯ-наас мэдэгдсэнээр "Манай улсад яг одоогийн байдлаар шинэ коронавирүсийн халдвар бүртгэгдээгүй байгаа. Эрүүл мэндийн яам болоод салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. 24 цагаар зөвлөгөө мэдээлэл өгөх утас ажиллуулж, иргэдэд зөвлөгөө өгч ажиллаж байна. Өвчлөл гарсан улс орноор зорчиж ирсэн иргэдэд шинж тэмдэгийн хяналт тавьж, халуурсан, амьсгалийн замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрийг ХӨСҮТ-д тусгаарлаж вирүс илрүүлэх шинжилгээ хийж байна. Одоогийн байдлаар сэжигтэй гэсэн бүх тохиолдол шинжилгээгээр үгүйсгэгдсэн. Хэрэв батлагдсан тохиолдолд иргэдэд мэдээлэл шуурхай хүргэж сэрэмжлүүлнэ" хэмээв.

Маргааш буюу нэг сарын 24-ний өдөр Онцгой комисс хуралдах бөгөөд 10.00 цагаас МХЕГ-ын хурлын танхимд МХЕГ болон ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг байгууллагуудаас 21 аймаг, хилийн боомтууд, Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад шинэ төрлийн коронавирүсийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан онлайнаар зааварчилгаа, зөвлөмж өгөх арга хэмжээг зохион байгуулах аж. 

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ коронавирүсийн халдвараар өвчлөгсдийн тоо яг одоогийн байдлаар 634-д хүрээд байгаа талаар ДЭМБ-аас мэдээллээ. Иймд тус мужийн хилийг хааж, Бээжин хот цагаан сарыг угтсан томоохон арга хэмжээнүүдээ цуцалсан байна. Харин өнөөдөр манай улсад хэд хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн юм. Юуны өмнө Замын-Үүдийн боомтоор орж ирсэн Өвөрмонгол ээж, охин хоёрыг нутаг буцаажээ. Мөн ХӨСҮТ-д 10 гаруй хүнээс шинжилгээ авч, яг одоо нэг хүнийг тусгаарлаад байгаа аж. Шинжилгээний хариунууд маргааш гарах юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.