| | USD/MNT 0₮

Цэргийн дайчилгаа явуулах тухай Путины мэдэгдлийн дараа Оросын хөрөнгийн зах зээл огцом уналтанд орлоо

Путин ОХУ-д цэргийн дайчилгаа явуулах тухай мэдэгдэл хийсний дараа тус улсын хөрөнгийн зах зээл огцом уналтад оржээ. Хувьцаа хоёр дахь өдрөө дараалан унаж байгаа аж. Хамгийн сүүлд ОХУ Украин руу довтолсны дараа буюу өнгөрсөн хоёрдугаар сард буурсан байна.

Москвагийн цагаар 10:43 цагт Мосбирж индекс 4 хувиар, РТС индекс 5 хувиар унажээ. Мөн рублийн ханш унаж эхэлсэн байна. Долларын ханш  1.4 рублиэр нэмэгдэж 62 рубль болсон бол еврогийн ханш 80 копейкээр нэмэгдэж, 61.4 рубль болжээ. Шинжээчид энэ уналтыг улс төрийн шинжтэй мэдэгдэлтэй холбоотой хэмээн бичсэн байна. Дайн хэдийгээр долоон сар шахам хугацаанд үргэлжилж байгаа ч Оросын үнэт цаасны зах зээл сүүлийн үед харьцангуй тогтвортой байсан аж.

ВВС-гийн  эдийн засгийн хэлтсийн эрхлэгч Ольга Шамина "Одоогоор энэ хямрал удаан хугацаанд үргэлжлэх ч эрс өөрчлөлт явагдахгүй гэж эдийн засгийн ихэнх таамаглалуудад үзэж байгаа юм. Орос технологийн хувьд бусад улс орнуудаас хоцорч эхлэх үед буюу урт хугацаандаа өнөөдрийн  хоригууд анзаарагдаж эхэлнэ.

Гэвч цэргийн дайчилгаа эдийн засгийн таамаглалуудыг эрс өөрчлөх магадлалтай байна. Учир нь хүн амын нэг хэсэг нь дайнд явснаар ажил хийхгүй, худалдан авалт хийх боломжгүй болно. Улмаар эрэлт хэрэгцээ буурна. Цаашилбал компаниуд дайны хэрэгцээг хангах чиглэлд анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд иргэдэд зориулсан бараа бүтээгдэхүүн хязгаарлагдмал болж эхэлнэ. Явцдаа энэ хямрал гүн уналт болж хувирна. Энэ нь хөрөнгө оруулагчдыг ихээхэн айлгаж байна" гэжээ.

Эх сурвалж: ВВС

Өөр ертөнцөөр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.