| | USD/MNT 0₮

В.Путины "газар нутгаа өргөжүүлэх" талаарх мэдэгдлийг манай цагаар 14.00 цагт цацна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдэл олон улсын анхаарлын төвд байна. Түүнийг Украинаас салан тусгаарласан Донецк, Луганскийн БНУ, сүүлд цэргийн ажиллагаагаар хяналтад авсан Херсон, Запорожье зэрэг мужийг бүх нийтийн санал асуулга явуулах замаар ОХУ-д нэгтгэх асуудлыг хөндөнө гэх мэдээлэл ийнхүү олны анхаарлыг татах шалтгаан болоод буй юм.

Мэдэгдлийг өчигдөр буюу есдүгээр сарын 20-ны орой 20.00 цагт /Улаанбаатарын цагаар 21-ний 01.00 цаг/ шууд хийнэ гэж байсан ч дараа нь мэдэгдлийг хийдгээрээ хийх ч “Алс Дорнодын ард иргэд сэрсний дараа” буюу 21-ний өдөр видео бичлэгээр олон нийтэд хүргэхээр болсон байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, мэдэгдлийг өнөөдөр 09.00-10.00 цагийн хооронд дамжуулахаар болжээ. Энэ нь Улаанбаатарын цагаар 14.00 цаг юм.

“Россия 24”, ”Нэгдүгээр суваг” телевизээр цацагдана.

Мэдэгдлээрээ яг юуны тухай ярих талаар баттай мэдээлэл одоогоор нээлттэй эх сурвалжид алга. Гэхдээ өмнөтгөлд бичсэнчлэн, Донецк, Луганскийн БНУ, Запорожье, Херсон мужуудад явуулсан бүх нийтийн санал асуулгын товыг танилцуулж магадгүй гэсэн хүлээлт байна.

Хэвлэлүүд бол энэ сарын 23-27-ыг явуулж магадгүй гэж мэдээлжээ. Дээрх субъектүүдээс Донецкийн БНУ-ын тэргүүн Денис Пушилин ОХУ-д нэгдэх хүсэлтээ илэрхийлээд байгаа юм.

Өөр ертөнцөөр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.