| | USD/MNT 0₮

Дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул дэлхийн ХОШОЙ АВАРГА боллоо

Румын улсын Мамаиа хотноо "Өсвөрийн шатарчдын 14,16,18 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" есдүгээр сарын 05-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй.

Монгол улс, "Гэгээн арвай" клуб, Төрийн банкны тамирчин дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул 16 насны ангилалд 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлж дэлхийн хошой аварга боллоо.

Д.Мөнхзул 8 жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8 хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж, анхны дэлхийн аваргын цомоо өргөж байв.

 

Эх сурвалж: Монголын шатрын холбоо

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.