| | USD/MNT 0₮

Марк Закербергийн хөрөнгө энэ онд $71 тэрбумаар буурчээ

Тэр дундаа “Meta Platforms” компанийн Гүйцэтгэх захирал Марк Закербергийн хөрөнгө 71 тэрбум ам.доллароор буурч, өмнөх оны хэмжээнийхээ хагаст ч хүрэхгүй болсон нь хамгийн их анхаарал татаж байна. Одоогоор түүний нийт хөрөнгийн хэмжээ нь 55.9 тэрбум ам.доллар байгаа нь дэлхийн тэрбумтнуудын эрэмбэд 20 дугаарт жагсах үзүүлэлт боллоо.

Харьцуулбал хоёр хүрэхгүй жилийн өмнө тэрбээр хөрөнгийн хэмжээгээр дэлхийд зөвхөн Жефф Безос, Билл Гейтс нарын ард бичигдэж байжээ.

2021 оны есдүгээр сард  “Facebook”-ийн нэгж хувьцааны ханш 382 ам.доллар болж өсөхөд Марк Закербергийн хөрөнгө хамгийн дээд цэгтээ буюу 142 тэрбум ам.доллар хүрч байсан юм.

Дараа сард нь тэрбээр компанийнхаа нэрийг сольж, “Meta”-ийг анх танилцуулсан бөгөөд түүнээс хойш технологийн ертөнц дэх урьдын байр сууриа олж чадахгүй байсаар өнөөг хүрсэн билээ.

Энэ оны хоёрдугаар сарын санхүүгийн тайланд “Facebook”-ийн тогтмол хэрэглэгчдийн тоо өсөлтгүй гарснаар хувьцааны ханш нь урьд байгаагүйгээр хүчтэй унаж, Марк Закербергийн хөрөнгө ганцхан өдрийн дотор 31 тэрбум ам.доллароор буурч байв. Мөн “TikTok” платформтой өрсөлдөх зорилгоор гаргасан “Instagram”-ийн “Reels” функцийн чамлахаар амжилт, “Мetaverse”-ийн хөрөнгө оруулалт зэрэг нь хувьцааны ханш унахад нөлөөлснийг шинжээчид онцолж байна. “Мetaverse”-ийн төсөл ойрын 3-5 жилийн хугацаанд ихээхэн хэмжээний алдагдал авчрах тооцоотой байгааг Марк Закерберг онцолж байсан юм.

Өдгөө Марк Закербергийн “Meta”-д эзэмшдэг 350 сая хувьцаа түүний бараг бүх хөрөнгийг бүрдүүлж байгаа аж. Нью-Йоркийн Хөрөнгийн биржид тус компанийн нэгж хувьцааны ханш одоогийн байдлаар 146.18 ам.доллар байна.үлэгт “...багш Эрдэнэ хичээлийн дүнг зориуд хангалтгүй үнэлж, утсаар ярьж, мессеж явуулж ...мөнгө нэхдэг, түүний шаардсанаар оюутнууд 15.000-100.000 төгрөгийг өгсөн...” талаар дурджээ. 

 

Өөр ертөнцөөр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.