| | USD/MNT 0₮

А.Эрдэнэбаяр: Монгол Улсын эрх ашгаас давсан хувийн хөрөнгө оруулагч компанийн эрх ашиг гэж байх ёсгүй

УЛСАА АВРАХ АРД ТҮМНИЙ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭРГҮҮН, АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН А.ЭРДЭНЭБАЯР “ОЮУТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙТАЙ ТАНИЛЦАЖ, ТУС КОМПАНИЙН УДИРДЛАГУУДАД ТАВЬЖ БУЙ ШААРДЛАГАА ХҮРГҮҮЛЖЭЭ.

Энэ талаар тэрбээр "Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Рио Тинто болон түүний хөрөнгө оруулагч зургаан компани энэ уурхайд ажиллаж байгаа гэрээний 15 мянган ажилтан болон дотор ажиллаж буй үндсэн 3114 ажилчдын цалинг дэлхийн жишигт хүрсэн уурхайн ажилчдын цалингийн хэмжээнд хүргэж чадахгүй байгааг Улсаа аврах ард түмний үндсэний хөдөлгөөн, Хөх Монгол бүлгэм хамтран гаргаж тавьсан. Үүнтэй холбогдуулан бид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюу толгойн уурхайд ирлээ. Уурхайн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа онцгой байдал хариуцсан даргатай нь уулзаж, албан шаардлагаа өгсөн.

Бид уурхайн гүнд ажиллаж байгаа ажилтнуудтай уулзах хүсэлт тавьсан боловч "Уулзуулах боломжгүй. Улаанбаатар хотод байгаа төвөөс зөвшөөрөл авах ёстой байдаг гэсэн хариултыг өгсөн.

Дэлхийд үнэлэгдэх том уурхай ашиглалтанд орууллаа гэж ярьдаг. Гэтэл Эрдэнэт хот шиг дагавар хот Өмнийн говийн Ханбогд суманд барьж байгуулах нь битгий хэл хэдэн сэндвичин барилга байгууламж болон ажилчдын амралтын байр гэж бидний уламжлалт гэрийг кэмпийн зориулалтаар ашиглаж, хамгийн хямд хөлсөөр Монгол хүнээр Монголын баялгийг ухуулж, гадаадын хөрөнгө оруулагч нэртэй хэсэг бүлэг нөхөд, мөн энэхүү гэрээг үзэглэсэн Монгол Улсын үе үеийн УИХ-ын, Засгийн газрын гишүүд, яам, агентлагын зарим эрх бүхий албан тушаалтнуудад ашигтай болохоос Монгол Улсад алдагдалтай, ард түмэнд өгөөжгүй юм.

Ажилчдыг 14 хоног ажлуулаад 7 хоног амраадаг, 28 хоног ажилуулаад 7 хоног амраад иймл дүр зургаар байгалийн баялагыг ямарч төрийн хяналтгүй өдөр шөнөгүй зөөж байна.  Оюу толгой ордын уурхайд ажиллаж буй ажилчдын эрх ашиг, ажиллах нөхцөл, ахуй амьдрал, цалин  хөлсийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч дараах асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхийг тус компаний удирдлагуудад УИХ-ын даргын 57 дугаар захирамжаар байгуулашдсан “Оюу толгойн ажлыг шалгах дүгнэх” ажлын хэсгийн гишүүний хувиар шаардлаа.

  1. Оюу толгой ХХК-д 2490 гаруй үндсэн ажилтан ажилладаг ба 15 мянган гэрээний ажилчдыг үндсэн ажилтан болгож хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цалин, хөлсийг нэмэгдүүлэх,
  2. Ажилчдын уурхайд ажиллах хугацаа 14 хоног, амралтын хугацаа 7 хоног байгаа нь алс холын аймаг, орон нутгаас очиж ажилладаг, ажилчдын гэр бүлийн харилцаанд ноцтой асуудал үүсэж байгааг анхаарч амралтын хугацааг 14 хоног болгон шийдвэрлэх шаардлагыг хүргүүлсэн.

Гэрээт ажилтан байхын сул тал нь:

  1. Оюу толгой ХХК–иас үзүүлдэг аливаа нэг шагнал, урамшуулал, хөнгөлөлтөнд хамрагдах боломжгүй
  2. Дотоод ажлын байрнаас зарласан зарын дагуу өргөдөл өгөх, өөр ажлын байранд шилжин ажиллах боломжгүй
  3. Гэрээний ажилтаны цалин хөлс дээр хөдөлмөрийн хүнд нөхцөл, илүү цаг, шөнийн нэмэгдлийг зохих хууль ёсны дагуу бодуулах боломжгүй
  4. Гэрээний хугацаа тодорхой бус байдагтай холбоотойгоор арилжааны банкуудаас ямар нэг зээл тэр дундаа цалингын болон орон сууцны зээл авах боломжгүй
  5. Гэрээний хугацаа дуусаад дараа жил эргэн ажилд авах эсэх дээр баталгаа гаргаж өгөх боломжгүй гэдэг байдал нь гэрээний 15000 гаруй ажилтанд хүндээр тусдаг төдийгүй тогтвортой ажлын байраар хангагдах эсэх нь тодорхой бус байдаг аж.

Монгол Улсын эрх ашгаас давсан хувийн хөрөнгө оруулагч компанийн эрх ашиг гэж байх ёсгүй.

Улсаа аврах ард  түмний  үндэсний хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Г.Нямдаржаа:

-Бид өнөөдөр газар дээр нь ирж бодит байдалтай танилцлаа. Энэ сайхан тал нутагт Оюу толгой үйлдвэр сайхан бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Энэ баялгийн ашгийг Монголчууд өөрсдөдөө нааж чадахгүй, Монгол Улс Оюу толгой буюу түүний хөрөнгө оруулагч Рио Тинто компанид 1.4 тэрбум долларын өртэй болсонд харамсалтай байна.

Өнөөдөр Рио Тинто компани энэ үйлдвэрийг Монголын нутаг дэвсгэрт ажиллуулаад Монголын баялгийг аваад 6.2 тэрбум доларын цэвэр ашиг авчихсан ийм  эрс тэс шударга бус асуудал байгаад байхад үүнд анхаарч шийдвэрлэхийг хүсэхгүй байгаа УИХ-ын ажлын хэсгийг ахалсан 13 гишүүн бүгд хариуцлага үүрэх ёстой. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэдхэн заалтаар засаж сайжруулах биш нэг мөр одоо шинэчлэн хийх болсон байна. Өнөөдөр 34 хувийн ашгийг 2041 онд хүртэх бус, 2025 онд хүртэх хэмжээний  хүртэл ийм  гэрээг нэн яаралтай хийх ёстой. Энэ сайхан үйлдвэрийг ашиглуулчихаад Монгол Улс 1.4 тэрбум долларын өрөнд орж байхад Рио Тинто компани 6.2  тэрбум долларын ашиг хүртэж байна. 

УЛСАА АВРАХ АРД ТҮМНИЙ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭРГҮҮН, АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН А.ЭРДЭНЭБАЯР “ОЮУТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙТАЙ ТАНИЛЦАЖ, ТУС КОМПАНИЙН УДИРДЛАГУУДАД ТАВЬЖ БУЙ ШААРДЛАГАА ХҮРГҮҮЛЖЭЭ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.