| | USD/MNT 0₮

Ам.долларын ханш өссөнтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулахаар болжээ

Аравдугаар сард нээлтээ хийх УИХ-ын чуулганаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулахаар болжээ. Түүнийг огцруулах болсон шалтгаан нь ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 3450-т хүрч төгрөгийн ханш суларсан байгаа бөгөөд үүнд ямар нэгэн анхаарал хандуулж ажиллахгүй байна. Долларын ханш өсч байгаа асуудалд Монголбанкнаас ямар нэгэн тайлбар хийхгүй байна гэсэн шалтгаанаар ийнхүү огцруулахаар болжээ. Зарим нэг УИХ-ын гишүүд ч түүнийг огцруулж чөлөөлөхийг УИХ-ын дарга Г.Занданшатараас шаардаж байгаа ажээ. 

Ам.долларын ханш өсөхийн зэрэгцээ манай улсад ам.долларын нөөц 2.7 тэрбумд хүрч багассан гэсэн албан мэдээлэл байна. Тэгвэл төгрөгийн ханшийн уналт, ам.долларын ханшийн өсөлтөд тохируулга хийх ёстой Монголбанкны ерөнхийлөгч ажлаа хийхгүй байна, яаралтай арга хэмжээ авахгүй байна гэсэн шалтгаанаар ийнхүү албан тушаалаасаа чөлөөлөгдөх болзлоо хангажээ.

 

Эдийн засаг

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.