| | USD/MNT 0₮

Н.Батсүмбэрэл: Паркийн газар дээр зочид буудал барьсан асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Батсүмбэрэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд албан тоот хүргүүлж, "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-гийн газар буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн паркийн газрын 1995 оны үеийн нийт эдэлбэр газрын кадастрын зураг болон түүнээс хойш хийсэн газар олголт, шилжүүлэлттэй холбоотой бүхий л мэдээллийг ирүүлэхийг хүссэн. Энэ талаар тэрбээр "Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн асуудлыг НИТХ-ын төлөөлөгчийн хувиар хөндөж тавьсан. Учир нь Монгол Улсын хүн амын тал хувь нь оршиж суудаг нийслэл хотод хүүхдэд зориулсан тоглоомын газар байхгүй байж болохгүй. Дээрээс нь хүүхдийн паркийг 2005 онд шинэчлэн зохион байгуулах нэрийдлээр татан буулгаж, бусалтай хамтарч хувийн компани байгуулсан асуудал нь хуульд нийцсэн эсэхийг, газрыг худалдаж, бусдад шилжүүлсэн, газар дээр нь зочид буудал барьсан гэх асуудлыг судалж үзнэ. Холбогдох байгууллагууд руу албан хүсэлт илгээж, шаардлагатай материалуудыг олж авсан. Үүнийгээ АТГ-т шалгуулахаар өнгөрсөн арванхоёрдугаар сард өгсний дагуу шалгаж байгаа. Энэ сарын 20-нд би АТГ-т мэдүүлэг өгсөн. Тийм учраас хуулийн байгууллага шалгаж, үнэн учрыг тогтоох байх.

Ер нь нийслэлд зориулалтын бусаар болон хууль зөрчин олгосон, нийтийн эрх ашгийг хохироосон, хот төлөвлөлт болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөг зөрчсөн газрын асуудлууд өнөөг хүртэл байсаар байгааг шуурхай, ил тод шийдвэрлэж ажиллах нь зүйтэйг сануулж зарим зөрчлийг арилгах нь зүйтэй. Үүнээс гадна стадионы хажуугийн газрууд хэрхэн яаж алга болоод, яагаад орон сууцууд баригдаж байгааг болон паркийн газрыг зарна гэсэн зар хэрхэн түгснийг холбогдох хуулийн байгууллагуудаар шалгуулна" хэмээлээ.

ШУУД ҮЗЭХ: 

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Батсүмбэрэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд албан тоот хүргүүлж, "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-гийн газар буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн паркийн газрын 1995 оны үеийн нийт эдэлбэр газрын кадастрын зураг болон түүнээс хойш хийсэн газар олголт, шилжүүлэлттэй холбоотой бүхий л мэдээллийг ирүүлэхийг хүссэн. Энэ талаар тэрбээр "Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн асуудлыг НИТХ-ын төлөөлөгчийн хувиар хөндөж тавьсан.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.