| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн Н.Номтобаяртай холбоотой асуудлыг өнгөрсөн долоо хоногт Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэх байсан ч гишүүд томилолттой ирц бүрдэхгүй байна гэсэн шалтгаанаар хойшлуулсан байгаа юм. Харин энэ долоо хоногт мөн хэлэлцэхгүй байгааг зарим УИХ-ын гишүүд шүүмжилж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Өнгөрсөн долоо хоногт хуулийн хугацаандаа хэлэлцэгдээгүй. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудалд танилцуулахгүй байна. Ирэх долоо хоногт чуулган завсарлалаа. Ингэснээр хууль дүрэм зөрчөөд байна. Халдашгүй байдлын дэд хороо олонхи нь ирснээр хуралдааны ирц хүчинтэй тооцогддог. Заавал таван хүнтэйгээр хэлэлцэх асуудал байхгүй. Ийм хариуцлагагүй байж болохгүй.
Хэн нэгэн гишүүн нь саналаа бичгээр өгнө гэж байхгүй. Асуудалд оролцоогүй бол олонхиороо шийдвэрлээд явна. Халдашгүй байдлын дэд хорооны даргын хувьд ч ерөнхий прокуророо яарсан адгасан гэж ярьж байна билээ. Ингэж ярихын оронд ажлаа зохицуулж асуудлыг хууль зөрчихгүйгээр хэлэлцэх ёстой. Харин ч ингэж хууль зөрчөөд байгаа асуудалд хариуцлага ярих ёстой. 48 цаг байтугай долоо хоночихлоо. Маргааш яахыг хэлж мэдэхгүй. Үүний цаана улстөрийн тохироо явж байгааг үгүйсгэхгүй. Ямар асуудлыг хүлээгээд асуудлыг удаашруулж хууль зөрчөөд байгаа нь эргэлзээтэй. Заавал таван гишүүн байж байгаад асуудлыг хэлэлцэнэ гэсэн хуулийн заалт ерөөсөө байхгүй. Хамгийн гол нь хуулиа танилцуулах ёстой. Нөгөөтэйгүүр оруулж ирсэн үндэслэлийг ч нууц гээд үзүүлж харуулахгүй байгаа учраас бид мэдэхгүй байна” гэв.