| | USD/MNT 0₮

Б.Саранчимэг: Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, уялдаа холбоотой хамтран ажиллана

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022.08.30-ны өдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Улсын Их Хурлын Байгаль Орчин, Хүнс Хөдөө Аж Ахуйн Байнгын Хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг дэмжиж, УИХ-ын ээлжит бус чуулганы нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналаар байнгын хорооны даргаар сонгогдлоо.

Шинээр сонгогдсон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг:

“БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО нь хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн бодлого, газрын сангийн нэгдсэн бодлого, улсын тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар, газар түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, агаар мандал болон байгалийн бусад баялгийн асуудлыг хариуцсан мэргэжлийн чиг үүрэгтэй байнгын хороо юм. “Байгаль орчны хяналт, байгаль орчныг хамгаалах” хүрээнд байгалийн тэнцлийг хангах, байгалийн баялаг ашиглалт, байгаль орчны хяналтын асуудлууд нь тус байнгын хорооны үндсэн чиг үүрэг юм.  Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн бодлогыг бүх салбарт, тэр дундаа хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө миний бие хичээн ажиллах болно.” гэв.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг ажлаа хүлээн авсан даруйдаа байнгын хорооны ажлыг эрчимжүүлж, намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд, салбарын яамд, агентлагуудын өвөлжилтийн бэлтгэлийг хангах болон бусад цаг үеийн асуудлаар шуурхай ажиллаж, холбогдох уулзалтуудыг хийлээ.

Ажлаа авсан эхний өдөр 2022.09.05-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан эхлүүлсэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан ажиллаж байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх, Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын дарга Ш.Мягмар болон бусад ажлын албаны хүмүүстэй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц болон цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө, тус хөтөлбөртэй холбогдуулан ус ашиглалт, “Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хуулийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

2022.09.06-ны өдөр Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээнүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын Газар, БОХХААБХороо болон бусад холбогдох яам агентлаг, газартай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээ хариуцсан бодлогын зөвлөх бөгөөд Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга Ч.Даваабаяр, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны ахлах референт Д.Цэвээндорж, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны гадаад харилцааны ажилтан Р.Будмаа болон бусад ажлын албаны төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар:

 Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны ажлын алба Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэгтэй уулзаж “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” 36-р тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа.

 “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хуулийн төсөл батлуулахаар Улсын Их Хуралд өргөн барих бөгөөд үүнд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо чухал үүрэг гүйцэтгэнэ. Аливаа ажил хэрэг амжилттай хэрэгжихэд хууль эрх зүйн орчин бүрдэх нь чухал тул үүнд онцгой анхаарах шаардлагатайг уулзалтын үеэр онцоллоо.

 Мөн хүнс гэвэл хөрс, байгаль орчны асуудал зайлшгүй яригдана. Иймд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, уялдаа холбоотой хамтран ажиллахаа Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг илэрхийллээ.

 

2022.09.06-ны өдөр Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзултай уулзаж мэдээлэл сонсож, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын явц, гүйцэтгэл болон цаг үеийн бусад асуудлаар санал солилцлоо.

Мөн өдөр “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар УИХ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу болон холбогдох албан хаагчидтай уулзаж, санал солилцож үүрэг чиглэл өглөө.

 

 

 

Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.