| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролыг яллагдагчаар татжээ гэсэн мэдээлэл өнөө өглөө зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан юм.
Тодруулбал, түүнийг Засгийн газрын гишүүн, БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний буюу 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгаж байгаа гэх.
Тэгвэл энэ асуудалд тэрбээр сая тайлбар өгөхдөө “Тухайн үед хууль дүрэм журмынхаа дагуу гэрээ хийгдээд явсан асуудалд шалгуулаад энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өнөөдөр миний төрсөн өдрөөр задлаж гэнэтийн бэлэг барьж байгаа юм байна.
Ямар эх сурвалжаас хаанаас ямар зорилготой гаргасан мэдээлэл вэ гэдгийг бол би мэдэхгүй. Надад орооцолдсон асуудал байхгүй. “Гранд повер” компани агаар орчны бохирдлыг бууруулахаар хий газаар халаах төслийг эхлүүлж байсан. Тэр ажлыг энэ компани ажлаа хийж байсан гэвч дараагийн Засгийн газар гарч ирээд дахиад төсвөөс мөнгө тавиулж өөр компаниар хийлгүүлсэн байсан.
Энэ бүхнийг хуулийн байгууллага шалгасан. “Гранд повер” 1,9 сая төгрөгөөр ажлаа хийж гүйцэтгэсэн гэдгийг хуулийн байгууллагаас шалгаад тогтоогоод хэрэгсэхгүй болгосон. Энэ компанийг огт мэдэхгүй. Өнөөдөр хууль хяналтын байгууллагаас намайг яллагдагчаар татсан асуудал байхгүй” гэв.
Д.Оюунхоролыг Засгийн газрын гишүүн, БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний буюу 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгаж байгаа гэх.