| | USD/MNT 0₮

Ж.БАТЗАНДАН:Т.ЧИМГЭЭГИЙН БИЕ ТААРУУ БАЙГАА ТУЛ ДАРУЙ СУЛЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан хоёр мэдээлэл хийлээ. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт буруутгагдан шүүхээс 24 жилийн хорих ял авч улмаар ялаа эдэлж байгаа Т.Чимгээг даруй суллахгүй бол тэрбээр өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгджээ.

Энэ талаар гишүүн Ж.Батзандан “Цаашдаа Монгол Улсад ийм ашигтай эрүүдэн шүүлт гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллана.  Түр хорооны нарийн бичгийн дарга Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёртой уулзсан. Т.Чимгээгийн бие тааруу байна. Иргэн Т.Чимгээ Төв аймгийн шүүх хурлыг хүлээж, яаралтай хуралдуулахгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн.

Хоёр том намын хүрээнд ч энэ хоёрыг сонгууль өнгөртөл суллахгүй гэсэн яриа гарсан байна. Хэрвээ суллах юм бол нам муухай харагдана гэж ярьжээ. Т.Чимгээ өлсгөлөн зарлаж амь нас нь хохирвол хэн хариуцлага хүлээх вэ. Ялангуяа Дээд шүүхийн шүүгч нар хариуцлага хүлээх үү гэж асуумаар байна. Дөрвөн жил суллах болов уу гэж харлаа. Гэтэл одоо амь насыг нь эрсдэлд оруулчихлаа” гэв.

Т.Чимгээг даруй суллахгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгджээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.