| | USD/MNT 0₮

ВИДЕО: Угаартаж амиа алдсан залууг амиа хорлосон гэж албаныхан үзжээ

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлж буйгаар өнгөрсөн шөнө зургаан өрхийн 14 хүн угаарын хийнд хордсон байна. Үүний тав нь хүүхэд, ес нь насанд хүрсэн хүн байгаа аж.

Үүнээс гадна энэ сарын 14-нд залуу хос угаарын хийнд хордсоны улмаас нөхөр нь нас барж, эхнэр нь эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн хэрэг гарсан. Үүнийг албаныхан санаандгүй тохиолдол биш, амиа хорлолт гэж буйгаа мэдэгдсэн юм.

ШУУД ҮЗЭХ:

ВИДЕО: Угаартаж амиа алдсан залууг амиа хорлосон гэж албаныхан үзжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.