| | USD/MNT 0₮
“Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний Гранпригийн хошой хүрэл медальт, 2022 оны улсын аварга, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Батхуягийн Хулан мөнгөн медаль хүртэв. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн дэвжээнээс хүртсэн 23 дахь мөнгөн медаль болж байна.
Алтын төлөөх барилдааны дараа Б.Хулан сэтгэгдлээ илэрхийлэхдээ:
"Баярлалаа сэтгэгдэл маш өндөр байна. Дэлхийн аварга болоход их ойрхон байлаа, дараа жил алтан медаль авахыг хичээнэ ээ. Надад тусалж дэмжсэн бүх хайртай хүмүүстээ маш их баярлалаа. Аав ээж, багш нар, шигшээгийнхээ бүх тамирчин дасгалжуулагч, удирдлага, найзууддаа маш их баярлалаа.
Аймар их боломж байсан. Алтан медальд маш ойрхон байсан. Өмнөх барилдаануудаасаа арай гайгүй барилдаан тохирохоор байсан ч шал дэмий хоёр оноо алдчихлаа. Манай жин их өрсөлдөөнтэй. Дараа жилийн дэлхийн аварга болно. 2024 оны Парисын олимпт хүч сорино. Зөндөө олон гоё зүйлс хүлээж байгаа байх." гэсэн юм.