| | USD/MNT 0₮

КОРОНАВИРҮС ХУРДАЦТАЙ ТАРХАЖ БАЙГАА ТУЛ ХИЛЭЭ ХААЯ

Хятадын Хубэй мужид шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний 572 тохиолдол бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 17 хүн нас барж, 95 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Ахуйн замаар тархаж байсан уг халдвар агаар дуслын замаар хурдацтай халдварлаж байгаа талаар албаныхан өчигдөр мэдээлсэн.

Хубэй мужид лхагва гарагт вирусний халдварын 69 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 62 нь анх халдвар илэрсэн мужийн нийслэл Үхань хотод бүртгэгдсэн байна.

Одоогийн байдлаар БНХАУ-ын 25 муж болон Хятадын Хонгконг 16, Макао 2, Сингапур 7 , Тайланд 3, Филиппин 4, Америк, Солонгос, Япон, Малайз, Австрали, Камбож улсуудад нэг нэг халдвартай хүн баригдсан байна.

Үхань хотод онц байдал зарлаж байлдааны хамгаалалтын байдалд шилжсэн бөгөөд Үхан хотын бүх нийтийн тээвэр, автобус, метро, онгоцны буудал зэргийг бүтэн битүүмжилж иргэдийг гадагш дотогшоо зорчихоос сэргийлж байна.

Үхан хотод эмч нар хүрэлцэхгүй болсон тул Хятадын өнцөг булан бүрээс маш олноор нь сайн дурын эмч нарыг татан төвлөрүүлж тусгай үзлэгийн бүсүүдийг байгуулж байна. Хятад даяар бие нь халуурч байгаа иргэн бүрийг нэгдсэн байдлаар карантинд оруулж шалгаж байна. Халдвар авсан иргэд баригдахаас сэргийлж гадагшаа буюу бусад муж улс орнуудад дүрвэж зугтааж байгаа тул халдвар маш хурдастай тархаж цаг тутамд 20 хүнээр нэмэгдэж байна. Мөн Хятадын цагаан сартай холбогдуулан зохион байгуулах ёстой байсан томоохон нэвтрүүлэг тоглолтын арга хэмжээнүүд эхнээсээ цуцлагджээ. 

Уушгины хатгалгаа өвчний тархалтыг зогсоох зорилгоор Үхань хотын засаг захиргаа олон нийтийн газраар явах үедээ амны хаалт зүүхийг оршин суугчдаасаа хүсчээ. Мөн Засгийн газрын харьяа агентлагууд, компаниуд, нийтийн хүрээлэнгийн ажилтнууд ажлын байрандаа амны хаалт зүүх шаардлага үүсчээ.

Үүний зэрэгцээ олон нийттэй харилцах үйлчилгээ эрхэлдэг газрууд нэвтрэх хаалганууд дээрээ амны хаалт зүүхийг хүссэн самбар байрлуулж, амны хаалтгүй иргэдийг оруулахгүй байхыг үүрэг болгосон байна. Мөн өвчний голомт болсон Үхань хотод өнөө өглөө хөл хорио тогтоож, хотод ирж, гарч байгаа тээврийн хэрэгслүүдийн хяналтыг чангатгасан бөгөөд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор гол замуудын орчимд шалган нэвтрүүлэх цэгүүд байгуулжээ. Тэдгээр цэгт хотоос гарч буй хүмүүсийн биеийн температурыг үзэж, хотод ирж буй тээврийн хэрэгслүүдэд амьтан байгаа эсэхийг шалгах ажээ.

Харин өвчний голомт болох БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод Монголын 250 орчим оюутан сурдаг ажээ. Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Уханьд сурдаг 200 гаруй оюутны ихэнх нь Хятадын цагаан сар болж байгаа тул амралтаараа Монголдоо буцаж ирсэн. Тэдгээр оюутнуудад хяналт, шалгалт тавьж, тандалт судалгаанд хамруулж байна" гэсэн.

Хятадаас Монгол руу “Буянт-Ухаа” хилийн боомтоор өдөрт 300-400, Замын-Үүдийн боомтоор 250-350 хүн зорчин ирдэг гэсэн тоон мэдээлэл байна. Буянт-Ухаад гаднаас ирж байгаа иргэдийг сайн шинжилгээнд хамруулж, сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл байвал тусгаарлах ажлыг хийж байна.

Өнөө өглөөний байдлаар БНХАУ-ын нэг иргэнд сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарлажээ. Мөн манайд хэд хэдэн тохиолдол илэрснийг холбогдох газруудаас нууцалж байна гэсэн мэдээлэл олон нийтэд гарсан. Гэвч энэ мэдээллийг албаныхан үгүйсгэсэн байна. 

Өнөө өглөөний байдлаар халдвар маш хурдацтай тархаж байгаа. Коронавирүс нь 56 хүртэл градуст 30 минут амьдрах чадвартай гэнэ.

Тархалт хурдтай байгаа бөгөөд Өвөрмонгол болон ОХУ-д өнөөдөр бүртгэгдсэн байна. Энэ байдлаас харахад Монгол Улсыг бүсэлчихлээ. Тиймээс хөл хорио тогтоож, хилийн боомтуудаа хааж, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг амраахыг олон нийт хүсч эхэллээ.

Мөн цагаан сар хэмээн Эрээн болон Хятад руу  наймаа хийдэг Монголчуудыг явахгүй байхыг хүсч байна. Эрээнээс вирус тээж ирснээс эх орондоо эрүүл байх нь зөв билээ. 

Одоогийн байдлаар хүнээс хүнд халдварладаг нь тогтоогдоод байгаа юм (Үүнд эмнэлгийн эмч ажилчид ч мөн халдварлалд өртсөн байгаа). Шинэ коронавирусын халдварлалын эх үүсвэр одоо хүртэл олдоогүй байгаа бөгөөд халдварлах замд агаар тусал буюу амьсгалын замаар халдварладаг нь тогтоогдсон ба өөр ямар замаар халдварлаж болохыг гүйцэт олж илрүүлээгүй байна. Мөн шинэ вирус нь хувьсан өөрчлөгдөх боломжтой бөгөөд тахал цаашид улам тэлэх аюултай байна.

 

Хятадын Хубэй мужид шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний 572 тохиолдол бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 17 хүн нас байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.