| | USD/MNT 0₮
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Засгийн газрын хуралдаанаар хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Тодруулбал, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Энэ хоёрын хувьд 2020 оны сонгуульд нэр дэвшихээр ийнхүү ажлаа өгсөн байгаа гэх мэдээлэл бий.
Тэгвэл тэдний оронд түр орлон гүйцэтгэгчийг томилжээ. Тухайлбал, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанааг томилжээ. Засгийн газрын хуралдаанаар томилтол түр орлон гүйцэтгэх юм байна.
Харин БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр Хуулийн хэлтсийн дарга Л.Цэдэвсүрэнг томилсон байгаа ажээ.
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанааг томилжээ. Засгийн газрын хуралдаанаар томилтол түр орлон гүйцэтгэх юм байна.