| | USD/MNT 0₮

Д.Оюунхорол гишүүнийг яллагдагчаар татжээ

 

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролыг яллагдагчаар татжээ. Түүнийг Засгийн газрын гишүүн, БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний буюу 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгаж байгаа аж.

Тодруулбал, тэрбээр Хилийн цэргийн 0151 дүгээр анги руу татсан “Гранд повер” компанийн хийж гүйцэтгэсэн 1.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 3050 метр шугамыг ашиглахгүйгээр, цэргийн ангийг төвлөрсөн дулаанд холбож, улсаас үр ашиггүй зардал гаргасан байна. Энэ үед түүний удирдлагад ажиллаж байсан, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа нэр бүхий албан тушаалтандаа “Энэ компани патенттэй, шууд гэрээ байгуул” гэсэн үүргийг өгсөн гэнэ. Харин энэ бүхний ард Д.Оюунхорол гишүүн байжээ. Учир нь “Гранд повер” компанийн захирал Ж.Очир нь Д.Оюунхорол гишүүнтэй эртний танил гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Э.Эрдэнэ

 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.