| | USD/MNT 0₮

БУСДААС БАЙР НЭХЭЖ ДАРАМТАЛСАН ХУРАНДАА Б.ЦОГТБАЯРЫГ ШАЛГАЖ БАЙНА

ЦЕГ-ын захиалгаар барьж буй алба хаагчдын “Хууль сахиулагч” хотхоны тендерийг худалдсан, захиалагч тал гэрээний үүргээ зөрчсөн, их хэмжээний авлига нэхсэн талаар “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюун сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Харин өчигдөр энэ асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас албан ёсны тайлбар мэдээллийг хийв. 

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа "Цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээл гарсны дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм байна.

Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд хэлэхдээ “Цагдаагийн байгуулагын алба хаагчтай холбоотой мэдээлэл гарсантай холбоотойгоор ЦЕГ-аас ажлын хэсэг байгуулагдаж шалгалтын ажиллагаа явуулж байна. 2015 оноос цагдаагийн алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдэхээр Бавгар гэдэг компанитай цагдаагийн алба хаагчид гэрээ байгуулж орон сууц бариулах ажил явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар нэг корпус ашиглалтад орсон. Нэг нь одоо орох гээд, хоёр корпусын цутгалтын ажил явагдаж байна.

Хэвлэлд гарсан мэдээлэлтэй холбогдуулж Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаярыг ажлаас чөлөөлж, сахилга, ёс зүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар ажиллаж байна.

“Бавгар” компанийн зүгээс АТГ-т холбогдох баримт материалаа өгчихсөн байгаа гэж мэдээлсэн. Бид ч бас шалгалтын ажлаа хийж, тогтоогдсон хэмжээнд нь АТГ-т гэмт хэргийн шинжтэй бол шилжүүлэхээр ажиллаж байна" гэв. 

Дээрх  “Бавгар" ХХК 2015.09.04-ний өдөр ЦЕГ-ын алба хаагчид, хууль сахиулагчдын нэг хотхоныг барьж байгуулах ажлын гэрээнд гарын үсэг зурсан аж. Тус байр нь А, Б, В, Г дөрвөн блок 376 айлын хотхон юм байна.

Эхний нэг блок нь ашиглалтад орчихсон харин удаах нь хоёрдугаар сард ашиглалтад орох бөгөөд үлдсэн хоёр блок нь ирэх зун ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна. Харин үүнээс хоёр пентахаус болон 30 ширхэг байр өг хэмээн дарамталж ажлыг нь хийлгэхгүй байсан хурандаа Б.Цогтбаярыг шалгаж эхэлжээ.

 

 

ЦЕГ-ын захиалгаар барьж буй алба хаагчдын “Хууль сахиулагч” хотхоны тендерийг худалдсан, захиалагч тал гэрээний үүргээ зөрчсөн, их хэмжээний авлига нэхсэн талаар “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюун сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Харин өчигдөр энэ асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас албан ёсны тайлбар мэдээллийг хийв.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.