| | USD/MNT 0₮
Тулаанч З.Шинэчагтга, боксчин Э.Цэндбаатар хоёр маргааш 600 сая төгрөгийн төлөө тулалдана. Тэд тулаанд орохын өмнө жингээ өнөөдөр үзэж, бэлтгэл хэр байгаа талаараа мэдээлэл өглөө. Боксчин Э.Цэндбаатар "Би ямар амьдралтай, ямар амьдралаас гарч ирснээ мэдэх учир өөрийнхөө хийж чадах бүх зүйлээ хийж дайчилна. Олон зүйлийг давж тууллаа. Надад бодсон зүйл байгаа. Тодорхой хүмүүст туслах бодолтой байгаа. Бодсон зүйлээ хэрэгжүүлнэ. Хэрвээ ялагдвал дахин тулаан хийх шаардлагагүй. Гэхдээ ялагдахыг хүсэхгүй байгаа. Би Шинээд хожигдлоо гээд надад нөлөөлөхгүй, түүнийг яллаа гээд миний нэр хүнд өсөхгүй. Энэ тулаан шударга шүүлттэй болох байх. Өрсөлдөгчдөө хандаж хэлэхэд намайг цохиж унагаарай, амжилт хүсье. Би бүр догдолж байна" гэлээ.