| | USD/MNT 0₮
“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирүсийн шинжилгээ хийж байсан 28 лабораториудаас дараах 15 лаборатори чанарын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон талаар өнөөдөр Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний гүйцэтгэх захирал, Физикийн шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар мэдээлэв.
Тодруулбал,
1. “Хаппи веритас” лаборатори
2. “Ай Ти” лаборатори
3. “Итгэл” лаборатори
4. “Онкоген” лаборатори
5. “Гэгээн ар үр” эмнэлэгийн лаборатори
6. “Евростандарт” лаборатори
7. “Мобио” лаборатори
8. “Протлаб” лаборатори
9. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори
10. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори
11. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн лаборатори
12. Дермамед ЮБИ нэгдсэн лаборатори
13. “Гялс” анагаах ухааны төвийн лаборатори
14. “Мед” аналитик лаборатори
15. “Экспресс” оношилгооны тѳвийн лаборатори байна.
Улмаар энэ үнэлгээний дүгнэлтэнд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерѳнхий газар эдгээр 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, улмаар Хаппи веритас, Ай Ти болон Итгэл лабораториудад 1.5 тэрбум гаруй тѳгрѳгийн торгуул, акт тавиад байгаа юм.