| | USD/MNT 0₮

Н.НОМТОЙБАЯР: NTV-ИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ЗОХИОЛ БИЧИЖ ТАРААЖ БАЙНА

Өнгөрсөн оны тавдугаар сард Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү зуурдаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Өнгөрсөн хугацаанд хэргийг шалгаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, үнэн мөнийг олж тогтоогоогүй байгаад ар гэрийнхэн нь гомдолтой байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Талийгаачийн хүүхдүүд болон өмгөөлөгч нь “Энэ хэрэг гадны нөлөөтэй. Шүүх шинжилгээний байгууллагуудын гаргасан дүгнэлтэд эргэлзэж байна. Өвчний улмаас тархинд цус харваагүй. Харин гэмтлийн улмаас цус харвасан гэдгийг шинжээчид хэлсэн” гэв.

Тэгвэл талийгаачтай Төрийн ордонд хамгийн сүүлд таарсан хүн бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гээд байгаа юм.

Харин өнөөдрийн мэдээллийн дараа Н.Номтойбаяр дараах тайлбарыг хийж твиттерт жиргэжээ.

Тэрбээр “АПУ-гийн NTV ийм “кино” зохиол бичээд Ундралжаргалт нь хэвлэлээр зохион байгуулалттай тараах гэж байгаа юм байна. Цагдаад шалгуулахаар одоо өгнө. @BuBaatarkhuu-д, цагдаа хэргийн бодит үнэний талаар мэдээлэл хийхийг шаардаж байна” гэжээ.

 

Өнгөрсөн оны тавдугаар сард Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү зуурдаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Өнгөрсөн хугацаанд хэргийг шалгаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, үнэн мөнийг олж тогтоогоогүй байгаад ар гэрийнхэн нь гомдолтой байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.