| | USD/MNT 0₮

О.Хангай аварга цолны мялаалга наадмаа энэ сарын 13-нд хийхээр болжээ

 Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхэн ойн наадамд Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай түрүүлж, улсын аварга цол хүртсэн билээ.

 

Тэрбээр аварга цолныхоо талархал хүндэтгэлийн наадмыг есдүгээр сарын 13-нд хийхээр товложээ. Цолны наадам Ховд аймгийн төвд болох аж.

 

О.Хангай аварга наймдугаар сарын 21-нд нутгийнхаа ургацын дээж, тарвасаас улаанбаатарчуудыг дайлсан. Тарвасын дайллага хөл гишгэх гишгэх зайгүй, аваргатай зургаа татуулах гэсэн иргэдийн цуваа ч үл тасарч байв. Дайллагын үеэр түүнээс аварга цолны мялаалга наадмын тов гарсан эсэхийг тодруулахад допингийн шинжилгээний хариу ирэхийг хүлээж буйгаа онцлон хэлж байсан билээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.