| | USD/MNT 0₮
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 500 мянган төгрөг хүртэлх тэтгэврийг 40 мянга, 500 мянга, түүнээс дээш хэмжээтэй тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрийг гаргалаа.
Ингэснээр 421.7 мянган иргэний тэтгэвэр дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байгаа аж. Гэхдээ 1990 оноос өмнө тэтгэвэрт гарсан болон олон хүүхэдтэй хүний тэтгэвэр нэмэгдэж байгаа талаар албаныхан онцолсон юм.
Мөн өнөөдрийн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123 мянга 100 төгрөг, бусад асаргааны тэтгэмжийг сард 84 мянга 500 төгрөг болгон шинэчлэн тогтоожээ. Дээрх тогтоолыг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 500 мянган төгрөг хүртэлх тэтгэврийг 30 мянга, 500 мянга, түүнээс дээш хэмжээтэй тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрийг гаргалаа.