| | USD/MNT 0₮

МАН-ын захиалгаар ажилладаг ҮХЦ-ийг огцортол акц өрнүүлнэ

ҮХЦ-ийн 9 гишүүнийг огцортол АКЦ өрнүүлнэ

Өнгөрсөн долоо хоногт иргэн Дамбадаржаа өөрийн цахим хуудаснаа үндсэн хуулийн цэцийн 9 гишүүнийг огцрох ёстой гэсэн утгатай мэдээллийг нийтэлсэн. Тухайн мэдээллийг олон иргэд дэмжиж буйгаа илэрхийлж байжээ. 

ҮХЦ хуулиа хамгаалах байтал өөрсдөө хуулиндаа халдаж байгаа нь харамсалтай

Таваас зургаан хоногийн өмнө өөрийн цахим хуудсандаа энэ тухай нийтэлсэн. Талбай дээр зураг болон мэдээлэлтэй хуудас бариад хэсэг суусан. Хуулиа дээдэлж хамгаалах ёстой газар нь улс төрчдийн  болон нам бүлгийн гар хөл болоод байна гэж харж байна. Засгийн газар солигдох бүрт өөрт ашигтай хувилбараар үндсэн хуульд гар дүрээд байж болохгүй. 

Үндсэн хуульд өөрчлөлт хийснээс хойш таваас зургаан хоног өнгөрлөө. Тэгэхээр энэ цаг хугацаанд энийгээ буцаагаад мартаад байна. Үндсэн хууль бол үнэт зүйл юм гэдгийг иргэд ч мөн ухамсарлаж, үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Энэ есөн гишүүн үндсэн хуульд өөрчлөлт хийж байгаа нь ихэвчлэн өөрсддөө ашигтай байдлаар хуулийг өөрчилж байна. Тиймээс энэ асуудлыг шийдэж үр дүнд хүртэл тэмцэх болно.

Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.