| | USD/MNT 0₮

П.Цэцэгмаа: УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Монголын хууль дийлдэггүй юм бол Олон Улсад хандана

Энэ удаагийн тодруулга булангаараа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий компани болох “Сод Монгол” группын буруутай үйл ажиллагаанаас болж ажилтан 22 настай эмэгтэй нь одоогоос 5аас 6 жилийн өмнө ажлаа тараад гарч яваад тогонд цохиулж шатаж нас барсан ийм харамсалтай хэрэг гарсан байдаг. Энэхүү хэрэг одоогийн байдлаар 6 дахь жилдээ хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа боловч ямар нэгэн эцэслэсэн хариу гараагүй бөгөөд прокурорын шатанд явж гацаад уджээ.

 Харамсалтай мэдээллийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох талийгаач 22 настай эмэгтэйн ээжээс бид тодрууллаа.

-2017 онд харамсалтай хэрэг гарсан байна. Үзэгчдийн өмнөөс танд эмэгнэл илэрхийлэх нь зөв байх гэж бодож байна. Энэхүү хэрэг гарах болсон учир шалтгаан нь 380 вольтын хүчдэлд цохиулж шатаж нас барах болсон. Энэ аймар хэрэг ягаад гарав?

-2017оны 6 сарын 19-ний өдөр миний охин Сондор 380 вольтын тогонд цохиулж өөд болсон байгаа. Энэ нь "Эх Бүрд" гэдэг кампани хууль ёсны нэр нь "Стар Интэр Трeйд " гэдэг кампаний төмөр хашааний завсараар гарч яваад манай охин ундаа пeчeнь авч яваад буцаж орж явахдаа тогонд цохиулсан өөд болсон байгаа.

Энэ тог нь төмөр хашаан доогуур 380 вольтын кабель татсан "Сод Монгол " кампаний бинзен клонк руу татсан цахилгаан байсан юм билээ.

Тэрийг "Стар Интэр Трэд " кампаний хашаан дотор байдаг ЦТБ ээс газар доогуур татахдаа яг стандартын зориулалтын хамгаалалтыг нь тавиагүйгээс болоод цахилгааны кабель төмөр хашаанд нь хүрсэн юм билээ.

Тэр тогыг хашаанд хүрч байгааг нь уг кампани мэдэж л байсан юм билээ.Мөн ажилчид нь сануулж хэлж л байсан юм билээ. Компаний зүгээс огт арга хэмжээ авахгүй байсаар байгаад энэ коипаниудын буруугаас болоод миний охиний амь эрсэдлээ.

-Өнгөрсөн 6 жилийн хугацаанд хууль хүчний байгууллагаар багагүй хугацаанд явлаа. Таны өмгөөлөгчийн өгч байгаа мэдээлэлээр покурорын шатанд хэргийг хаах, удаашруулах ажиллагаа явагдаад байна уу даа гэсэн ийм хардлага байна гэсэн мэдээллийг өгсөн. Яагаад 1 хэрэг шийдэгдэхгүй удаад байна гэж та харж байна вэ?

-Би бол одоо хардах хэрэгтэй. Би асуудал анхнаасаа мөнгөтэй талд нь үйлчилж байна. Танил талууд их байдаг юм байна. Мөнгөтэй талд нь л үйлчилдэг юм байна.Тэгээд хамгийн гол нь "Сод Монгол" компанийн буруу. Тэр "Стар Интэр Трeйд" компанийн хашаанаас тог авчихаад зориулалтын хамгаалалтыг нь хийгээгүй. Тэрийг нь улсын комисс нь хүлээж авч л байдаг. Энэ 2 компанийн буруутай үйлдлээс л миний охин өөд болсон гэж үзэж байна.

-Их Бүрд” компанийн хашаанаас гарч яваад гээд түрүүн та хэллээ дээ. Тус компани ямар үйл ажиллагаа явуулдаг компани юм бэ? Охин тань тухайн үед ажилдаг байсан гэсэн ямар ажил эрхэлдэг байсан бэ?

-Манай охин "Эх Бүрд" гэдэг кампаний оффист жижигхэн талбай түрээслэж үйл ажилгаа явуулдаг байсан аж ахуй нэгжид ажилладаг байсан.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гэж гарсан байх. Хэр тодорхой гарсан бэ? 

-Тодорхой гарсан. Эрүүл мэндийнхээ зүгээс ямар ч үхэлд хүрэх ямар ч шалтгаан байгаагүй. Цоо эрүүл хүүхэд зөвхөн 380 тогонд цохиулж өөд болсон гэсэн дүгнэлт гарсан.

-6 жил прокурорын шатанд хэрэг удаашраад байна гэж өмгөөлөгч мэдээлэл өгсөн. Та нууц биш бол бидэнд хэн гэдэг прокурор дээр хэрэг удаад байна гэдгийг хэлж өгч болох уу? 

-Энэ 5 жилийн хугацаанд олон ч байцаагчийн гар дамжлаа. Олон ч прокурорын гар дамжлаа даа, Ер нь тэгээд л яг тэр нь энэ гэх юмгүй, их л удаашруулдаг юм байна. Би одоо хэний нь гэж хэлэх вэ? Ер нь бол прокурорууд, байцаагч нар яг иргэн хүнийхээ талд арай жаахан дутуу дулимаг ажиллаад байдаг юм уу даа. Би бол гомдолтой л байна

-“Сод Монгол” групп хамгаалалтын систем хийлгүйгээр тог татсандаа уучлалт хүссэн үү? “Эх бүрд” компанийн Захирал нь бол тухайн үедээ яллагдагч гээд татагдаж байсан ийм асуудал байдаг юм байна лээ шүү дээ?

- Их бүрд" компанийн захирал Батаа ажил явдал дээр ирээд эмгэнэл илэрхийлээд, ажил явдалд нь нэмэр гээд нэг сая төгрөг өгөөд явж байсан." Сод монгол"ын зүгээс 1 ч хүн уулзаагүй. 5 жилийн дараа яллагдагчаар татагдсан. Шүүх хурал дээр л тэр "Сод Монгол"ын өмгөөлөгчийнх нь барааг харж байлаа.

"Стар Интер Трeйд" ийн Батаа болохоор ялагдагчаар татагдаж ирсэн Батаа гуай ч гэсэн ер нь бол надтай уулзаж байгаагүй. Тэр шүүх хурал дээр бол би байнга уулздаг, байнга холбоотой байдаг гэж хэлж байна лээ. Бүхэл бүтэн 5 жилийн дараа яллагдагчаар татагдсаныхаа дараа “за одоо хор хохирол мөнгөө ярья. Одоо би ганцаараа Яллагдагчаар татагдмааргүй байна. "Сод монгол" компанийг та нар татаач” гэсэн. Ийм 2 хүсэлтэй манай өмгөөлөгчтэй уулзаж өгсөн. Тэгж уулзахдаа нэг, хоёр сая төгрөг өгч байсан. Үүний дараа бас хохирлоос нь би бага хэмжээгээр ч гэсэн одоо барагдуулъя аа гээд мөнгө өгөхдөө оршуулганы зардалд өгсөн нэг сая төгрөг болон дараа 5 жилийн дараа өгсөн хоёр сая төгрөгөө суутгаад есөн сая хэдэн зуун төгрөг өгсөн. Тийм баримт нь надад байгаа.

-Та шүүх хурал дээр өнгөрсөн 5 жилийн хугацаанд нэг ч уулзаагүй гэдгийг нь ярьсан байдаг уу?

-Шүүх хуралд сэтгэл санаа их хүнд байсан. Ерөөсөө эсрэг тийм хариулт өгөх ч надад тийм боломж байгаагүй. Би үгээ ч гүйцэд хэлж чадаагүй надад хүнд байсан.

Бүхэл бүтэн 5 жилийн хугацаанд өөд болсон хүнийхээ ясыг өндөлзүүлээд байнгa ингээд яваад байх ямар олиг байхав. Mонголчууд хэлдэг шүү дээ өөд болсоныхоо ясыг өндөлзүүлдэгүй юмаа гээд. Тэгэхэд 5-6 жил хууль хяналтын байгуулагын буруутай үйл явдалаас болоод "СОД МОНГОЛ" групп "Стар Интер Трeйд"-ийн удирдлагуудаас болоод би өөд болсоныхоо сүнсийг нь ч тайван байлгаж чадахгүй нэрийн дурьдаад ясын өндөлзүүлээд явж байна. 

Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.