| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Нэг гэрийн таван хүн гэртэйгээ шатаж, амиа алджээ

Нэг гэрийн таван хүн гэртэйгээ шатаж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд иргэн Д-гийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 21-ний өдрийн 05.54 цагт хүлээн авчээ. Ингээд тус дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17 км замыг туулан 06.12 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Э /57 настай, эрэгтэй/,  Д /34 настай, эрэгтэй/, О /31 настай, эмэгтэй/, С /10 настай, эрэгтэй/, Д /1 сартай, эрэгтэй/ галд өртөж нас барсан байсан тул цогцсуудыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт шилжүүлэн өгчээ.

Нэг гэрийн таван хүн гэртэйгээ шатаж нас барсан хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.