| | USD/MNT 0₮

ОДООГООР 10 МЯНГА ОРЧИМ АЛБАН ТУШААЛТАН ХОМ-ЭЭ ГАРГАЖ БАТАЛГААЖУУЛААД БАЙНА

Төрийн өндөр албан тушаалтнууд төрийн албаны хаагчид жилд нэг удаа Хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газар мэдүүлдэг. 

Тэгвэл хуулийнхаа дагуу энэ сарын 02-ноос эхлэн Авлигатай тэмцэх газраас тэдний ХОМ-ийг хүлээн авч эхэлсэн байгаа.

Хуулийн дагуу хоёрдугаар сарын 15-ныг дуустал ХОМ-ээ өгөх ёстой юм. Хуулийн хугацаандаа амжиж өгөөгүй албан тушаалтнууд хуулийн өмнө хариуцлага хүлээгэнэ.

Өнөөдрийн байдлаар 10 мянга орчим албан тушаалтан мэдүүлгээ гаргаж, баталгаажуулаад байна. Завхан, Дорнод аймгийн төрийн албан хаагчид өндөр хувьтай мэдүүлээд байна. ХОМ гаргах хуулийн хугацаа дуусахад 25 хоног үлдлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.