| | USD/MNT 0₮

МАНАЙ УЛС ДАЛД ЭДИЙН ЗАСГААС 2971.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛЖЭЭ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийт эдийн засаг дахь далд эдийн засгийн хэмжээг тооцоолсон 2015-2018 оны судалгааг олон нийтэд ил болгожээ.

Тодруулбал, далд эдийн засаг 2010 оноос хойш тогтмол өсч байсан бол 2016 оноос хойш буурах төлөв ажиглагдаж эхэлжээ. Энэхүү бууралтыг судлаачдын зүгээс НӨАТ-ын хуулийг 2016 онд шинэчлэн хэрэгжүүлснээр буюу нэвтрүүлснээр далд эдийн засгийн үйлдвэрлэл тодорхой хэмжээгээр ил болж, ДНБ-д далд эдийн засгийн эзлэх хувь буурах хандлагатай байна гэж үзжээ. 

Монгол Улсын нийт далд эдийн засгийн хэмжээ 2018 оны байдлаар 2971.9 тэрбум төгрөг байгаа нь нийт эдийн засгийн 9.2 хувийг бүрдүүлж байна.

Далд эдийн засаг хэмээх ойлголтод нуугдмал үйлдвэрлэл, хууль бус үйлдвэрлэл /бие үнэлэлт, хар тамхи гэх мэт/, албан бус секторын үйлдвэрлэл, өрхийн өөрийн хэрэглээний үйлдвэрлэл зэрэг багтдаг. Судалгаанаас ажиглахад, далд эдийн засаг буурч байгаа ч түүний доторх хууль бус үйлдвэрлэл буюу биеэ үнэлэлт, хар тамхины худалдаа жил ирэх тусам өсөх хандлагатай байна.

Ялангуяа далд эдийн засаг дахь хар тамхи, мансууруулах бодисын худалдаанд эргэлдэж буй мөнгөн дүн 2010 онд 5.9 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 113.7 тэрбум төгрөг болж өсчээ.

Харин далд эдийн засаг дахь бие үнэлэлтийн хүрээнд 2010 онд 21.3 тэрбум төгрөг эргэлдэж байсан бол 2018 онд 32.1 тэрбум төгрөг эргэлдэж байна.

 

Монгол Улсын нийт далд эдийн засгийн хэмжээ 2018 оны байдлаар 2971.9 тэрбум төгрөг байгаа нь нийт эдийн засгийн 9.2 хувийг бүрдүүлж байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.