| | USD/MNT 0₮

ТАНИЛЦ:ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ӨРӨӨГӨӨ ТОХИЖУУЛЖ ТАНСАГЛАСАН ДАРГА НАР

"Бид уучлахгүй" ТББ-ын тэргүүн Б.Мөнхцэлмэг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн 51.6 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулсан тул өрөөг нь үзэхийг шаардсан албан бичгээ хоёр удаа хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл албан бичгийнхээ хариуг аваагүй тэрбээр өчигдөр ХЗДХЯ-ны гадаа жагсаал хийсэн юм. Гэвч түүнийг цагдаагийн алба хаагчид албадан баривчилж авч явснаар багагүй үймээн дэгдсэн юм.

Тэрбээр татвар төлөгчдийн мөнгөөр тансагласан өрөөгөө тохижуулсан гэх баримтыг ил гаргаж олон нийтэд өрөөнүүдийг үзүүлэхээс өөр зүйл шаардаагүй юм.

Тодруулбал, ХЗДХЯ-ны дарга нар нэг давхрын үүдэн хэсгээ л гэхэд 61 сая төгрөгөөр тохижуулан тансаглажээ. Тус яам татвар төлөгчдийн мөнгө болох 626 сая төгрөгөөр зөвхөн тавилга авч, өрөөгөө тохижуулсан гэх.

Тэгвэл олон нийтэд үзүүлэхгүй гээд гүрийж, нууж хаагаад байгаа  ХЗДХЯ-ны ой тоонд багтамгүй үнэтэй тохижилттой өрөөнүүдтэй танилц. Яам дотроо фитнес болоод амралтын өрөөтөй тансаг юм.

 

ХЗДХЯ-ны дарга нар нэг давхрын үүдэн хэсгээ л гэхэд 61 сая төгрөгөөр тохижуулан тансаглажээ. Тус яам татвар төлөгчдийн мөнгө болох 626 сая төгрөгөөр зөвхөн тавилга авч, өрөөгөө тохижуулсан гэх.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.