| | USD/MNT 0₮

Х.Оюун: Б.Цогтбаяр тэргүүтэй цагдаагийн хурандаа нар 2 пентхаус, 30 байр үнэгүй өг гэж дарамталсан

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын орон сууцыг барьж байгаа Бавгар ХХК-ийн захирал Х.Оюун өнөөдөр хэвлэлийхэнд хандлаа. Энэ үеэрээ цагдаагийн хурандаа нарын авлига, хахуулийн хэргийг хөндсөн юм.

Хэргийг сануулбал, өнгөрөгч 2015 онд ЦЕГ-ын захиалгаар 250 алба хаагчийн “Хууль сахиулах-1 хотхон” орон сууцны төслийн сонгон шалгаруулалтад “Бавгар групп” ХХК гүйцэтгэгчээр шалгарч, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байна. Гэрээ ёсоор орон сууцны урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгч компанид шилжүүлэх ёстой ч ажлын хэсгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, барилгын санхүүжилтийг зогсоосон байна. Уг нь “Бавгар” ХХК-иас хотхоны А блокийн барилгыг 2019 оны хавар ашиглалтад хүлээлгэн өгч, B блокийг сар шинийн хүлээлгэн өгөхөөр ажиллаж байж. Үүний зэрэгцээ Г блокийн ажил ч зогсонги байдалд оржээ.

Тус компанийн захирал Х.Оюун хэлэхдээ “2015-2017 онд миний ээж анх энэ ажлыг гүйцэтгэж яваад 2017 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр авто ослын улмаас амиа алдсан. ЦЕГ-аас ээжийгээ хөдөөлүүлээд долоо хоног ч өнгөрөөгүй байхад “Ажлаа хурдан хий. Хэн энэ ажлыг үргэлжлүүлж хийх юм бэ” гэж дарамталж эхэлсэн би ээжийнхээ ажлыг үргэлжлүүлж хийж байгаа. Гэтэл 2015-2017 онуудад ажлын хэсгийн ахлагч цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр нарын хэсэг хурандаа 927 сая төгрөгийн авлигыг авсан нь санхүүгийн тайлангаар нотлогдсон. Үүнээс бол манай компанийн санхүү хүнд байдалд орсон. Үүгээр ч зогсохгүй ажил үргэлжилж байхад ашиглалтад орсон байгаа пентхаусаас хоёрыг, удахгүй ашиглалтад орох гэж байгаа B блокоос 30 ширхэг байр үнэгүй өг гэж дарамталсан” гэв.

Х.Оюун: Б.Цогтбаяр тэргүүтэй цагдаагийн хурандаа нар 2 пентхаус, 30 байр үнэгүй өг гэж дарамталсан
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.