| | USD/MNT 0₮

С.Бямбацогт:Дарханы замын ажлыг шуурхайлна

Шинээр томилогдож буй сайдууд Төрийн ордонд тангарагаа өргөж танхимаас гарч ирлээ. Тангарагаа өргөсөн сайдууд хэрхэн яаж ажиллах талаараа сэтгүүлчдэд ярилцлага өгч байна. Зам тээвэр хөгжлийн сайдаар томилогдсон С.Бямбацогт "Сүүлийн хэдэн жил Дарханы зам нэлээд гацаж удааширалтай явж байна. Дарханы замын ажлыг шуурхайлна. Энэ жилдээ нэг урсгалыг ашиглалтад оруулах талаар ажиллана. Газар дээр нь очиж танилцана. Томоохон төмөр замыг ашиглалтад оруулна. Боомтуудын бодлого чухал байна. Гашуунсухайт, Хангимандал зэрэг боомтуудын үйл ажиллагааг сайжруулна. Замын-Үүдийн ачаа тээвэр, үнийн өсөлтийг бууруулахын тулд ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлнэ. Ажлаа хийдэггүй, хариуцлагагүй хүмүүстэй хамтарч ажиллах боломжгүй. Салбарт ашиг сонирхлын зөрчил байх ёсгүй" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.