| | USD/MNT 0₮
"Бид уучлахгүй" ТББ-ын тэргүүн Б.Мөнхцэлмэг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн 51.6 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулсан тул өрөөг нь үзэхийг шаардсан албан бичгээ хүргүүлсэн. Өмнө нь хоёр ч удаа хүргүүлээд шаардлагыг хүлээж аваагүй тул өнөөдөр ХЗДХЯ-ны гадаа жагсаал хийсэн юм. Энэ үеэрээ цагдаагийн байгууллагаас түүнийг баривчилсан байна. Тодруулбал, 14.00 цагийн орчимд Төрийн тусгай хамгаалалтын газраас “Төрийн тусгай хамгаалалттай объектод хүн танхайраад байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу ЧД дэх цагдаагийн I хэлтсээс ХЗДХЯ-нд очиход “Бид уучлахгүй” ТББ-ын тэргүүн Б.Мөнхцэлмэг төрийн тусгай хамгаалалтын алба хаагчдын шаардлагыг эсэргүүцсэн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, төрийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн байсан тул Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авч ирэн тайлбар аваад явуулсан хэмээн албаныхан мэдээллээ.
Уг асуудалд дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулан зөрчлийн хэрэг нээх саналтай прокурорт материалыг хүргүүлээд байгаа юм. Ташрамд дурдахад, Б.Мөнхцэлмэг нь 2020 оны нэгдүгээр сарын 17-нд Чингэлтэй дүүргийн Засаг даргад ХЗДХЯ гадна жагсаал, цуглаан зохион байгуулах “Мэдэгдэл”-ийг хүргүүлж байсан бөгөөд ЧДЗДТГ-аас уг жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй гэсэн хариуг энэ сарын 20-ны өдөр өгсөн байжээ.
"Бид уучлахгүй" ТББ-ын тэргүүн Б.Мөнхцэлмэг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн 51.6 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулсан тул өрөөг нь үзэхийг шаардсан албан бичгээ хүргүүлсэн.