| | USD/MNT 0₮

Ч.Улаан: Намайг явахаас өмнө Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэхийг хүссэн ч хуралдаагүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-оос хүргүүлсэн. Энэхүү асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэрлэх ёстой байсан боловч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хойшлогдсон. Энэ талаар Герман улсад албан айлчлал хийж буй Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдэгдэл хийлээ. Тэрбээр "ХБНГУ-д жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулагддаг Хөдөө аж ахуйн сайд нарын дэд хэмжээний уулзалт, “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармагт оролцохоор энэ сарын 16-23-ныг хүртэл ажлын айлчлалаар явсан. Халдашгүй байдлын дэд хороогоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхийг мэдэж байсан учраас явахаас өмнө хуралдахыг дэд хорооны дарга гишүүдээс хүссэн ч хуралдаагүй. ХБНГУ-д зохион байгуулагдаж байгаа Хөдөө аж ахуйн сайд нарын дэд хэмжээний уулзалтад олон улсын Хөдөө аж ахуйн сайд нарын бага хурлыг удирдах байсан тул томилолтоо хойшлуулах боломжгүй байсан. Тиймээс Халдашгүй байдлын дэд хороо хуралдахдаа ирцэнд авахыг хүсч өөрийн саналаа нууцын зэрэглэлтэйгээр 2020 оны нэгдүгээр сарын 16-нд албан бичгээр хүргүүлсэн. Тиймээс миний ажлын айлчлал Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан хойшлох шалтгаан болох учиргүйг албан ёсоор хэлье" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-оос хүргүүлсэн. Энэхүү асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэрлэх ёстой байсан боловч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хойшлогдсон.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.