| | USD/MNT 0₮

ТОДРУУЛГА: Энэ жил Соёл Урлагийн их сургуулийн төлбөр "НЭМЭГДЭЭГҮЙ"

Соёл Урлагийн Их Сургуулийн төлбөр нэмэгдсэн гэсэн мэдээллэл сошилд ихээхэн хүчтэй яригдаж байна. Цахим орчинд мэдээлэхдээ нэг жилийн төлбөр 7 сая 200 мянган төгрөг болж эрс нэмэгдсэн талаар бичжээ. Энэ нь олон иргэдийг бухимдуулсан мэдээлэл болов.

Учир нь олон хүүхэд хүсэл мөрөөдлөөрөө чадварлаг дуучин, жүжигчин, бүжигчин болохын тулд Соёл Урлагийн Их Сургуульд элсэн орж суралцдаг. Гэтэл төрбөр нь эцэг эхийнх нь орлогыг давчихсан байхад яаж суралцах билээ хэмээн залуус дуу нэгтэй байна.

Энэ талаар Соёл Урлагийн Их Сургуулиас тодруулахад: Энэ жилийн төлбөр өнгөрсөн хичээлийн жилийн төлбөрөөс огт нэмэгдээгүй. Нэгдүгээр курст элсэн суралцах оюутны төлбөр 3-4 сая, төгсөх курсийн төлбөр 2 сая дотроо багтаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн юм.

 М.ТӨРБАЯР

 

Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.